p.justify { text-align:justify; }
Ж.Пүрэв “Мянган захидал” уянгын роман

“…Мягмарын болзоо тогтоон уулздаг ганц нэг залуусын аль аль нь жигшил зэвүүцэл хөдөлгөм аашаар аашилж байсан удаагүй. Дорж үдшийн бүдэг гэгээнд зэгс шиг нуруутай энэ бүсгүйг сугадаж аваад үзсэн кино жүжгээ ярьж, уншсан номынхоо дотроос аль наргиантай хэсгийг нь түүвэрлэн өгүүлээд хөл нийлүүлэн алхдаг байлаа. Ингэх хөгжөөнтэй яриан дунд тэр хоёр умбан алхсаар тэр үед зэлүүд шахам байсан Туул голын эрэг хөвөө хүртэл явдагсан. Үлэмжийн романтик сэтгэлтэй энэ залууд Мягмар дотроо дургүй ч үгүй байсан нь түүний хажууд наалдасхийгээд алхаж явахад аятайхан санагддагаас илэрхий. Дорж хүнгүй газар очоод “Би орчлонг ганцаараа амталж дийлэхгүй нь ээ, хоёулаа нийлж амьдралаа зохиогоод хүн шиг, айл шиг айл болон жаргая” гэж гуйн гарыг нь атгаад, хацрыг нь илэн удаан зогсоход нь Мягмар “за” гэж хариу хэлэхээ алдаад, арай ядан хэлээ хаздаг байв. Тэр ааш зан, үг яриа, үзэмж төрх, аль ч талаараа аятайхан эр шиг бүсгүйд бодогдон “ингээд хоёулаа явж байхад нэг насны жаргал байх шүү” гэсэн сэтгэл төрүүлдэг удаа ч нэг биш тохиолджээ. Гэлээ ч Мягмар “Юундаа яарах вэ. Жаахан хүлээж бай” гэж сэтгэлээ бариад түүний гуйсан бүгдийг “За” гэсэн удаа нэг ч үгүй, таг дуугүй тэсвэрлэн өнгөрөөж байв…”

Ж.Пүрэв “Мянган захидал”

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *