p.justify { text-align:justify; }
Мө.Батбаярын орчуулга “Авга ах”

Нэрэлхүү зан хийгээд худал хуурмаг хоёр ихэр эгч дүүс юм гэж үү?

Гэвч түүний бодож хүсэж явдаг зүйлсийн нэг нь намайг эхнэрээ болгох гэсэн далд санаа байсан нь лавтай яа. Ээжийн ярих нь Ли Хай авгын тэр саналыг аав эрс эсэргүүцэн татгалзсан гэнэ лээ. Ингэж эрс шийдэмгий няцаана чинээ санаагүй явсан авгын элэг эмтэрч, нулимс унагасан гэдэг. Өөрийг нь нүдний булангаар ч тоож харахгүйгээр үл барам зүрх сэтгэлийг нь огтхон ч ойлгохыг хүсэхгүй байна гэж тэр боджээ…Миний зовлон гэвч далд нууцлаг. Аав авгын саналыг хүлээн авна уу, татгалзана уу надад тийм ч сонин биш. Миний зовлон авгаас болсон юм. Авгын шаналал, зовлонг бодохоос л ерөөс тэвчимгүй, худгийн уснаас ч гүн гүнзгий ёроолгүй мэт санагдаж байв. Өөрөөр хэлбэл авгын зовлонгоос миний зовлон үүдсэн юм.Энэ хоёр гэрийг холбох гүүр, хэлхээ холбоо нь би учраас аав энэ тухай надтай чухалчлан ярьж, намайг авгын бэр болгохгүй нь тодорхой болоод авга ахиад намайг гуйсан ч зөвшөөрөхгүйгээр болсон юм даг. Аав тун нухацтайгаар,

-Тэнд маш ядуу, бас хол, ихэд зэлүүд. Манайх одоо л нэг юм амьдрал амьжиргааныхаа хувьд өндийж байна.Чамайг тийшээ очиж зовоосой гэж би хүсэхгүй байна. Миний санааг чи ойлгож байна уу? гэхэд би толгой дохисноороо аавын үгийг хүлээн авсан гэдгээ илэрхийлэв. Олон жилийн дараа энэ явдлыг тунгаан бодоход аав минь үнэхээр мундаг эр хүн шиг санагдсан. Ийм явдалтай нүүр тулгараад гаргасан шийдвэрийнх нь үр дүнг харахад тэрбээр авгын санаа сэтгэлийн өмнө дүйнгэтэн, өчүүхэн ч будилж төөрөлдөөгүй нь харагддаг юм. Эд хөрөнгөө үрэн таран хийж болох ч төрсөн охиноо хол газарт цөлж болохгүй.

ЛҮ СИНИЙ НЭРЭМЖИТ УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ИН ШҮЭ ЮҮН “АВГА АХ” НОМЫН ХЭСГЭЭС

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *