p.justify { text-align:justify; }
Жек Лондон: “Хүнд хэцүү амьдрал намайг зохиолч болгосон”

Жек Лондон.

Жон Гриффит Чейни 1876 оны 1 сарын 12 нд Америкт төрөв.
Түүний ээж бусдаас эрс ялгагдах гайхалтай зурхайн болон сүнсний хүчинд итгэгч байлаа.
Хүү эцгээсээ зохиолч болох их авьяасыг өвлөсөн гэдэг ч 
дөнгөж 8 сар хүрэхэд, ээж нь Америкийн иргэний дайнд оролцсон ахмад дайчинтай амьдрахаар сонголтоо хийсэн байдаг.
Ээжийнх нь шинэ нөхрийн овог нэр, хүүгийн ирээдүйн утга зохиолын нууц нэр болон үлдсэн юм.
Жек Лондонд бага нас гэж үгүй байв.
Тэрээр 10-настай ажил хийж эхэлсэн бөгөөд үүрийн 3 цагаас сонин тараан, хичээлд явсан ч тарахдаа өнөө л сониныхоо үйлдвэр лүү ирдэг байв.
Сонинд бичигдсэн адал явдал хүүгийн сонирхлын ихээр татаж, 13 настай далайчин болох их хүсэлтэйгээ, өдөржин далайн эрэгт сонингоо уншин өнгөрөөх уеүд их байжээ.
Завь худалдан авах мөрөөдөл түүний хамгийн эрхэм нь байсан гэж дурссан нь бий.
15 настай хүү загас даршлах үйлдвэрт ажиллан, хүнд бэрхийн зовлонг хүсэл мөрөөдлөөрөө эмчлэн хөдөлмөрийн хөлсний хамгийн бага хувь хүртдэг байсан ч,
Сан-Францискод гэр бүлээрээ нэгэн хууль бус үйлдвэр нээн, мөнгө олох боломжийг олуут 300 доллар зээлэн жижиг хөлөг онгоц худалдан авснаар жинхэнэ хүсэл биелсэн гэж бодож байв. Түүнийг “Аймшиггүй бяцхан далайн дээрэмчин” хэмээсэн байдаг.


Мөнгө олсон ч байнгын тэмцэл, шөнийн довтолгоон, хэмжээгүй архидалт амь насанд нь байнгын заналхийлэлээс болж, тэрээр гэртээ эргэн харих замыг сонгов.
Гэртээ эргэн ирж дахин үйлдвэрийн ажилд орсон ч түүнийг сэтгэлийн их гутрал нөмөрсөн он жилүүд байжээ.
Дунд сургуулийн шалгалтаа өгөн Берклийн их сургуулийн механикийн ангид тэнцсэн ч төлбөрт өгөх мөнгөгүй 19 настай Жек дахин хүнд ажилдаа эргэн оров. 
Жек Лондоны 22 нас түүнд алдар нэр авчрах нэгэн ажлыг олгов.
Гэнэт зохиол бичиж эхэлсэн залуу Жек сонин сэтгүүлийн газар бүтээлээ явуулсан ч хэн ч тоож хэвлэхгүй байв.
Харин тасралтгүй хүлээсэн хагас жилийн дараа анхны үгүүллэг хэвлэгдснээр 
Жек Лондон гэгч зохиолч түүхийн хуудаснаа мөнхөрсөн байна. 
Тэр өөрийн “уран зохиолын” амьдралдаа 200 үгүүллэг, 20 роман, 3 жүжиг бичиж үлдээсэн юм.
Уран зохиол бол миний хийх ёстой ажил байжээ хэмээн илэрхий бардамнаагүй ч 
тэр нэгэн цагт ” Сайн хувцас олж өмссөн мэт сайн үйлийг би бүтээв” хэмээсэн нь бий.
Сайн зохиол бичихийн тулд өдөрт 1000 хэлц үг хэлхэн бичдэг нь түүний нууц байв.
Жек Лондон ердөө 40 насыг насалсан ч амьдрал, хайр, адал явдал түүнийг зогсолтгүй дагаж өөрөө түүнийгээ мөнхийн мөнхөд дагуулсаар л.

Орчуулсан Рэнцэнхандын Сайхан Уул

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *