p.justify { text-align:justify; }
Ном уншихын ач тус

1. Ном сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг.

Бид ном уншихдаа зохиолд гарч буй зүйлийг ойлгохын тулд ямар нэгэн байдлаар толгойгоо ажиллуулж, илүү өргөн хүрээтэй сэттэж эхэлдэг байна.

2. Стрессийг багасгана.

Ямар нэг уур хилэнт суудал мартагдаад зогсохгүй утга зохиолын яруу сайхан хэллэг бие организмыг тайвшруулж, стрессээс ангижруулдаг байна. Ялангуяа адал явдап, уран зөгнөлт ном унших нь стрессийг өргөс авах мэт арилгадаг шидтэй аж.

3. Үгийн баялгийг нэмэгдүүлнэ.

Янз бүрийн төрлийн ном унших нь өдөр тутмын амьдралд тэр бүр тааралдаад байдаггүй олон шинэ үг хэллэг, хэлц үгтэй танилцуулдаг. Та ойлгохгүй байгаа үг хэллэгийг заавал тайлбар толиос харах шаардлагагүй. Өгүүлбэрийнх нь утгаар ойлгож болно.

4. Алдаагүй зөв бичиж сурна.

Зөв бичиж сурахын тулд заавал дунд сургуульд үзэж байсан “Гээгдэх эгшгийн дүрэм” зэргийг давтах шаардлагагүй. Зүгээр л ном уншаад бай. Аяндаа үг нүдлэгдэж, алдаатай бичсэн үг чинь “нэг л биш” харагдаад эхэлнэ.

5. Өөртөө итгэлтэй болно.

Ном бол эрдэм мэдлэгийн дуусашгүй ундарга. Та бүх хариултыг тэндээс олж авна. Таны мэдлэгийг бусад хүн үнэлээд ирэхээр та ч өөрийгөө үнэлж эхэлнэ.

7. Бүтээлч үйл ажиллагаанд суралцана.

Ном уншсанаар та олон, бүр маш олон шинэ санаа олж амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой болно.

8. Нойронд эергээр нөлөөлнө.

Хэрэв унтахын өмнө тогтмол ном уншаад байвал удалгүй организм чинь үүнд дасаж, уншлага нь унтах дохио болно. Ийм маягаар тогтмол цагт унтаж амарвал өглөө нь цовоо сэргэлэн сэрдэг.

9. Ой тогтоолт сайжирна.

Унших явцдаа бид зохиолын баатрууд, тэдний хувцас хунар, хүрээлэн байгаа орчин зэрэг олон зүйлийг төсөөлөн бодож, тогтоон авч байдаг. Ингэснээр ой тогтоолт, логик сэтгэхүй өөрөө л сайжирдаг. Ном их уншдаг хүн амархан тогтоож цээжилдгийг та анзаарч байсан байх.

The Artist’s Wife 1933 Henry Lamb 1883-1960 Presented by the Trustees of the Chantrey Bequest 1934 http://www.tate.org.uk/art/work/N04749

10. Анхаарал төвлөрнө.

Ном уншиж байхдаа зохиолын агуулгад анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйл рүү үсчихгүй байх хэрэгтэй. Энэ бол амьдралд их хэрэг болох чадвар юм. Номонд үнэхээр шимтэж чадвал ийм чадвар аяндаа л сууна. Түүнчлэн ном уншсанаар аливааг бодитоор үнэлж, зөв бурууг сайтар нягталж байж шийдвэр гаргаж сурдаг.

Ингээд номын хорхойтон хэн бүхний хамгийн гол мөрөөдөл бол өөрийн гэсэн тав тухтай орчноо бүрдүүлээд халуун кофе юмуу дуртай цай ундаагаа уун, дуртай номоо шимтэн унших таатай нөхцөл бүрдүүлэх явдал юм. Иймээс гэрийнхээ нэг буланг өөртөө зориулж ном унших тухтай орчин болгож тохижуулвал таныг номын ертөнцөөр аялахад тань таатай байх болов уу.

Эх сурвалж-Eagl.mn

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *