p.justify { text-align:justify; }
Хайду, Хубилай ба бусад…

Хайду,Хубилай ба бусад… 
(Хууч яриа) 

Чулууны Далай гуай бол Монгол улсын нэрт түүхч, гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэр хүн Монголын Юан Гүрний түүхээр ажиллаж ирсэн, энэ сэдвээрээ олон ч бүтээл туурвисан хүн. Дундад улсад “Соёлын хувьсгал” ид буцалж байхад Бээжин дэх БНМАУ -ын элчин сайдын Яаманд ажиллаж байсан, тэр үеэ дурсан ярих нь мөн ч сонин байдагсан. За тэр яах вэ, тэр удаа бид Хубилай, Хайду хоёрын зөрчил, тэмцлийн тухай ярилцсан юм. Яриан дундуур Ачу ноёны нэр гарч ирсэн. Далай гуай ярихдаа “Хубилай, Хайдугаас маш их айж байсан болохоор түүний өөдөөс хаалт тавихдаа монголын хуучин язгууртнуудыг ашигладаг байсан хэрэг. Тэдний нэг нь яах аргагүй Сүбээдэй баатрын ач хүү, дорно дахинд алдраа дуурсгасан Ачу байхаас яах вэ, Ачу, яХайду хоёр бараг үе тэнгийнхэн байсан байх шүү. Тэгээд яах вэ, Ачу Бишбалигт цэрэг аваад суудаг, Хайдугийн эзэмшлийн хаяанд шүү дээ. Тэгтэл Ачу өвджээ. Яг тэр үед Хайду ноён элч томилж, элдэв эм тан, жимс ногоо, хүргүүлдэг, түүнийг нь ч Ачу эрээлж цээрлэлгүй хэрэглэх мөртөө хариу болгож дотор газрын нандин эд бараа илгээдэг байсан юм” Далай докторын энэ ярианд би жаахан эргэлзэж “Та мэднэ дээ, “Гурван улсын үлгэр “дотор бас нэг иймэрхүү тохиолдол гардаг. Түүнээс болж У улсын хилийн жанжин эзэн хаандаа сэрдэгдэн албанаасаа буугаад Вэй улс завшдаг шүү дээ” гэхэд Далай доктор инээд алдаж “Тэр зохиолыг чинь Юан улсын үед, манай хаадын буянд бичигдсэн юм шүү. Ярьвал өөр юм олдоно. Гэхдээ … хэрвээ Ачу өвчнөөр үхчихээгүй бол яг л буцаагдах байсан … Ачугийн дараа Хархорумд ирсэн Баян жанжин бас л Хайду тай наанатай, цаанатай байсан болохоор Хубилай бүр огцруулж байсан шүү дээ. Ээ дээ, манай түүх агуу, агуу ” гээд доктор маань толгой сэгсрэн сууж билээ л…
Онход. Т. Мандир.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *