p.justify { text-align:justify; }
Зуны зугаатай уншлага

Хүүхдийн төв номын сангийн хамт олон “Зуны зугаатай уншлага” аян өрнүүлж буй.Өнгөрсөн өдрүүдэд тус номын сангийн хамт олон баруун таван аймагт зочлоод иржээ.Уржигдар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутагт зусаж буй Хүүшийн булангийн багачуудтай уулзсан байна. Хүүхдийн төв номын сангийнхан “Гахайн гурван тоорой” хүүхэлдэйн жүжиг толилуулж, “Өнхрүүш”, “Болдоггүй бор өвгөн” зэрэг үлгэр ярьж өгчээ.Үүнээс өмнө тус номын сангийн хамт олон Завхан аймгийн Тэс сумын Соёлын төвд сурагчдыг цуглуулан зөөврийн номын сан ажиллуулсан аж.Сурагчид ховор, сонин ном уншиж, өдрийг зугаатай өнгөрүүлжээ.

Түүнчлэн зөөврийн номын сан Баян-Өлгий, Ховд, Баян-Хонгор аймгийн хүүхэд багачуудтай ч уулзсан байна. “Зуны зугаатай уншлага” аяны хүрээнд хүүхдийн зохиолч О.Сундуй Ховд аймгийн Дарви сумын хүүхдүүдтэй уулзаж, номын амт хийгээд ашиг тусын тухай ярилцсан гэнэ. “Зуны зугаатай уншлага” аян цаашид зүүн аймгуудад өрнөх болно. Тиймээс хүүхэд багачуудыг “Зуны зугаатай уншлага-“-д нэгдэхийг урьж байна. Энэхүү аяныг дэмжиж хүүхдийн зохиолч зохиолч Ц.Энхтүвшин “Улаан малгайт болон бусад өгүүллэг”, “Аз жаргалын үлгэрүүд” , Б.Ганчимэг “Жингэнүүрийн аялал”, “Дусал мэдрэмж”, Ц.Анударь “Алиман гүнж” зрэг бүтээлээсээ хүүхдүүдэд бэлэг болгон өгчээ.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *