p.justify { text-align:justify; }
Булгадар М.Уянсүх “Аварга мод”

Зохиолч, яруу найрагч БУЛГАДАР М.УЯНСҮХ

ШИНЭ РОМАН -АВАРГА МОД /Тэргүүн дэвтэр-Тэргэл сар ба Хөх хулгана, Дэд дэвтэр-Дийлдэшгүй тийрэн/
1980-аад оны сүүл үеэс Монголын уран зохиолд орж ирсэн нэгэн содон үзэгдэл бол Булгадар М.Уянсүх юм. Тэр цагаас хойш яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэлбэрээр тасралтгүй бичиж туурвиж “Монголын мөнгөн үеийн хүүрэл зохиолын дээжис”-т “Гөрөөчний намар” тууж нь орж, яруу найраг, хүүрнэл зохиолын аль алинаар нь МЗЭ-ийн оны шилдэг бүтээл АЛТАН-ӨД шагналыг гардан авч байсан Булгадар М.Уянсүх “Аварга мод” хэмээх 500 шахам хуудастай шинэ романаа өлгийдөн авлаа.

Хавтасны зургийг зураач С.Төгс-Оюун зурж, номын ерөнхий редактороор миний бие, хэвлэлийн дизайнаар Т.Банзрагч ажиллаж “Мөнхийн үсэг” ХХК-ны Дархан салбарт бүтээгдэв.

Эл номны “Тэргэл сар ба Хөх хулгана” тэргүүн дэвтэр нь уран бүтээлч хүний мөнхийн шаналан ганцаардал, хэзээ ч үл дүүрэх сэтгэл хоосрол, утгагүйдэл, уран бүтээл төрөхүйн ээдрээ бартаа, сэтгэл зүйн уналт босолт, аз жаргалын мэдрэмж, хайр дурлал… гээд сэтгэлийн олон ай өнгөөр эгшиглэж, зохиолын нэгдүгээр биеийн өгүүлэмж нь Мүракамийн зохиол шиг хөнгөхөн хөтөлж явсаар “Дийлдэшгүй тийрэн” дэд дэвтэр буюу жинхэнэ оюун санааны мухарт хүргэх аялалд хөтлөнө.

Энэ үеэс зохиол хүндэрч өнөөх л зохиолчийн дуртай сэдэв уулсын тухай, баруун монголын ард түмний домог, бэлгэ бэлгэдэл бүхий бичиглэлийн өвөрмөц гайхалтай, бас оюунлагийн өндөр түвшин шаардсан бичвэр таныг цааш хөтөлж бодож, тунгааж, гарц гаргалгааг олох оюуны санааны эрэлд хөтлөнө… УНШИГЧ ТАНЫ ГЭГЭЭН МЭЛМИЙ МЭДТҮГЭЙ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ!
Жич: Зохиолчийн төрсөн өдөр 2019.07.28-нд тохиосон, энэ өдөрт зориулж шинэ үүц задалж байна.

Гомбожавын БЯМБАЖАВ / МЗЭ-ийн шагналт яруу найрагч, шүүмж судлаач. /

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *