p.justify { text-align:justify; }
Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц – Ку Жэ Хаг

Нийтлэлч Г.Ику /Тархи цэнэглэгч номын клубын админ/

Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц – Ку Жэ Хаг

“Чи Еврей л биш бол цөмийн физикээр битгий оролд”

Энэ үгийг анх сонссон цагаас эхлэн Еврей үндэстэн миний анхаарлыг байнга татсаар өдийг хүрсэн. Тэр үеэс л Еврейчүүдийн тухай кино үзэж, тэдний тухай ном уншдаг байсан боловч тэдний боловсрол болон амжилтын нууцын тухай хараахан ойлголттой байгаагүй. Еврей хүмүүс гэж ямар хүмүүс юм бэ? Тэд дэлхийн хүн амын дөнгөж 0,25 хувийг эзэлдэг атлаа яагаад Нобелийн шагнал авсан 5 хүн тутмын нэгээр сонгогдож, дэлхийн тэрбумтнуудын 40 хувийг бүрдүүлээд байна вэ? 🙄😬

Миний хайж байсан асуултын хариулт энэ жижигхэн ногоон номон дээр байж шүү дээ📚📚 Би энэ номыг ээж болоогүй байхдаа уншсандаа туйлын баяртай байна. Номын сүүлийн хуудсыг хаагаад ирээдүйн хүүхдээ өсгөхөд минь туслах ширээний ном бол яалт ч гүй энэ ном гэдгийг ойлгосон. Миний 2018 онд уншсан хамгийн БЭСТ ном байлаа. Тэгвэл одоо та нарт олон зүйл нуршихгүйгээр энэ номны юу тэгтлээ намайг гайхшруулсныг бичье🙈

Еврей үндэстний гол эрхэмлэн дээдэлж ирсэн хамгийн чухал хөрөнгө бол агуу их эд баялаг, том газар нутаг ч биш гагцхүү толгойн доторх #эрдэммэдлэг хэмээх нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ч бүхний дээд эрдэнэс юм. Энэхүү номонд Еврей гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлэх энгийн атлаа үр дүнтэй аргуудын талаар бичигдсэн байсан. Тэгэхдээ Солонгос улсын боловсролын системыг Еврей үндэстнүүдийнхтэй харьцуулсан нь илүү сонирхолтой бөгөөд олон зүйл дээр санал нэгдэж байсан нь уншихад урамтай байсан. 📚📚

Би энэ номон дээрээс юу мэдэрч юу ойлгож ухаарч авснаа бичнэ гэвэл бараг номыг тэр чигээр нь үлдээлгүй бичиж магадгүй учраас хамгийн гол гэсэн хэд хэдэн зүйлүүдийг хуваалцъя. Харин та хүүхдийнхээ төлөө өөрийнхөө төлөө энэ номыг заавал уншаад үзээрэй.🙆🏻

📚1. Еврей хүмүүсийн боловсролын хамгийн чухал 3 зүйл юу вэ?

Энэ асуултанд Израйль улсаас БНСУ-д суугаа элчин сайд Тувиа Израйль: Нэгдүгээрт, ном унших. Хэчнээн их ном уншсан ч ихэднэ гэж үгүй. Хоёрдугаарт, эргэлзэж тээнэгэлзэж байгаа зүйлийнхээ талаар хэн нэгнээс асуух. Бусдаас асууж лавласнаар хүний бүтээлч чанар сайжирдаг. Гуравдугаарт бие даасан байдал, ямар нэгэн зүйлд өөрийгөө зориулдаг чадвар болон алдаа гаргахаас айхгүй байх юм гэж хариулсан. Энэ сод боловсролын хамгийн чухал гурван зүйл ном унших, асуулт асуух, биеэ даах гэсэн хүн бүрийн чаддаг ийм л энгийн 3 зүйл дээр багтдаг.

📚2. Номыг загас гэж үзвэл харилцан ярилцах нь загас барих арга

Еврей аав ээжүүд хичнээн их ажилтай байсан ч оройн 15 минутыг хүүхэддээ ном уншиж өгөхөд заавал зарцуулдаг. Аав ээж нь ном уншиж өгснийхөө дараа тэдэнтэй ойлгосон зүйлийнх нь талаар асууж ярилцдаг. Еврей хүмүүс унтахаас нь өмнө хүүхэддээ ном уншиж өгөхийг эцэг эхийн нэг чухал үүрэг төдийгүй тухайн өдөр заавал хийх ёстой ажлуудын нэгт тооцдог. Тэд ихэвчлэн Талмуд номоо уншиж өгч тэндээсээ хүүхэдтэйгээ хамт суралцаж байдаг. Талмуд ном нь 63 ном бүхий 12000 хуудастай ном юм. Талмуд номонд Еврей хүмүүсийн түүх тэдний соёл боловсрол гээд бүх зүйл шингэсэн байдаг. /Би энэ номыг уншихыг маш их хүссэн/ Мөн тэд зочны өрөөндөө зурагтны оронд номын сан тавихыг илүүд үздэг.

Kids reading book together

📚3. Үг дуу цөөн хүүхэд юу ч сурч чаддаггүй

“Багш ганцаараа яриад байж болохгүй. Хэрвээ сурагчид чимээгүй суун зөвхөн багшийнхаа ярихыг сонсоод байвал энэ нь тоть шувуунд юм зааж байгаагаас ямар ч ялгаагүй” Еврей хүүхдийг хувьд хамгийн чухал зүйл бол асуулт асуудаг байх. Ер нь хүүхэд бага насандаа их сониуч юм болгоныг мэдэхийг хүсэж түүнийгээ асууж байдаг. Еврейчүүд яг тэр наснаас нь эхлэн хүүхдийнхээ асуултанд ямар ч төвөгшөөсөн зүйлгүй харин ч сонирхолтой маягаар хариулдаг. Мөн тэд ямар ч зүйл асуусан үнэнээр нь хариулахыг илүүд үздэг нь хүүхдээ шударга хүн болгон хүмүүжүүлэхэд их нөлөөлдөг.

📚4. Хүүхдийнхээ хийхийг хүссэн зүйлийг мөн сайн хийж чаддаг зүйлийг хийлгэх

Энэ асуудал олон зүйл дээр тулгардгийн нэг нь мэргэжил сонголт. Ихэнх аав ээжүүд өөрсдийнхөө бодлыг тулган тэр чиглэлээр явах нь илүү ирээдүйтэй, ашигтай аль эсвэл аав чинь тийм болохоор, ээж чинь ийм болохоор гэх мэт шууд хүүхэддээ тулгадаг. Энэ нь эргээд хүүхэд тань сурах эрмэлзэлгүй болох цаашлаад ажилдаа дургүй байх гэх мэт эрсдлийг үүрдэг. Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөхдөө аз жаргалгүй байх нь мэдээж хэцүү. Еврей аав ээжүүд харин аав ээж хоёр нь ингэж бодож байна миний хүү/ охин юу гэж бодож байна гэх мэтээр харилцан ярилцаж асуудлыг илүү зөв талаас нь шийддэг.

📚5. Хамгийн том алдаа бол алдаанаасаа суралцаагүй алдаа

Миний ажигласнаар Монгол хүний хүүхдээ хүмүүжүүлэх арга Еврейчүүдийнхтэй зарим талаараа төстэй байдаг юм шиг санагдсан. Еврей хүмүүс хүүхдээ алдаа гаргахад нь тэр дор нь шууд хэлж ойлгуулан шийтгэлийг нь ч мөн тэр үед нь өгдөг. Зарим тохиолдолд зодож шийтгэх нь ч байдаг. “Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяатай байдаг. Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна”

📚6. Хичнээн урт сайн төмөр гинж байсан ч зөвхөн нэг хэлхээ нь л эвдэрвэл тэр гинж ямар ч хэрэггүй зүйл болдог

Тэдний түүх өмнө нь тийм ч сайхан байсангүй. Олон үндэстнүүдийн хавчлага, дүрвэлт, дайн гэх мэт хэцүү зүйлсийг туулж тэмцсэн. Германы дарамтан дор 6 сая гаруй Еврей хүний амь үрэгдэн, тэдний ар гэр хамаатан садан асар их уй гашууд живж байсан. Тэд хүүхэддээ бага байхаас нь л түүхээ ярьж өгөн өвөг дээдсээ хүндлэх, элэг нэгтнээ гэх халуун сэтгэлийг тэдэндээ суулгадаг. Тиймдээ ч өсөж том болоод тэд бие биедээ дэмтэй байж нэг нэгнээ үргэлж дэмжсээр байдаг.

Номын хуудас бүр маш үнэ цэнэтэй алдаж боломгүй сургаалуудтайн дээр олон гайхалтай түүхийг Талмуд номноос эш татан бичсэн нь намайг өөрийн эрхгүй зогсолтгүй уншихад хүргэсэн. Миний дурдаагүй маш олон зүйл энэ номонд буй. Нийтдээ 5н том сэдвийн хүрээнд 50 гаруй зөвлөгөө мэдээллүүдийг нэгтгэсэн нь хүртээмжтэй санагдсан. 
Эцэст нь миний хэлэхийг хүссэн зүйл бол гадны боловсролын системыг нэвтрүүлсэн гэх тодотголтой янз бүрийн сургуульд мөнгөө үрж байснаас өөрсдийнхөө багахан хормыг зарцуулж үр хүүхэддээ еврейчүүдийн сод боловсролыг өөрийн гараар бүтээж илүү олон боловсон хүчнүүдийг жирийн Монгол айл бэлтгэн гаргаасай гэж хүснэ. Бид биш бол хэн гэж? Одоо биш бол хэзээ гэж? 😊

Г.Ику

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *