p.justify { text-align:justify; }
Сүбээдэй жанжны үр удам.

Сүбээдэй жанжны үр удам. 
(Цуврал 3.) Т. Мандир.
Жарчнуд урианхай Сүбээдэй баатар хэдэн хүү, охинтой байсныг бүрэн тодлоогүй. Аавынхаа алдар цууг дааж чадах нэг л хүү түүхэнд байдаг нь Уринхдай жанжин билээ. Тэрбээр 1200 оны өмнө хойно төрсөн бололтой. 
Урианхдай, түүний хүү Ачу хоёр бол монголын төр цэргийн түүхэнд гарамгай хуудас бичсэн зүтгэлтнүүд бөгөөд “Барсаас гөлөг төрдөггүй”гэсэн дорнын цэцэн үгийг ямагт сануулж байдаг тийм л аруухан баатрууд билээ. Өвгө хүү, ач гурван жанжны тухай цэргийн эрдэмтэн, доктор, профессор Х. Шагдар судалгааны бүрэн хэмжээний зохиол бичээд удаж байна. Удам залгасан гурван их хүмүүнийг хөрөг – лөсөн миний бүтээл ч тус номд багтсан буй. Фэйсийн нөхөд түүнийг хэдийнээ олж уншсан буй заа хэмээгээд энд маш товч намтарлав. 
Урианхдай 15 нас хүрээгүй байхдаа Чингис хааны хишигтэн болж, Дараа нь Балчир Мөнх ( хожмын хаан) хүүгийн асран хүмүүжүүлэгч болов. 
1233 оноос Гүюг хааныг дагаж, Ляодуныг төвшитгөсөн, 1235 оноос Бат ханы өрнө зүгт хийсэн алдарт аянд оролцсон. 1248- 1250 оны хооронд болсон хаан ширээний төлөө өрсөлдөөнд Урианхдай, Мөнхийг тууштай дэмжсэн гол хүмүүсийн нэгээр тодров. 

Зохиолч Т.Мандирын “Саран зэв” зохиол.Сүбээдэй жанжны нэгэн удаагийн аян дайны тухай гайхалтай бүтээл билээ.


1251 онд Мөнх хааны зарлигаар Да-ли улсыг эзлэх аян дайныг Хубилай толгойлж, доорх 10 түмэн цэргийн ерөнхий команд- лагчаар Урианхдай томилогджээ. Энэ аян дайн таван жил үргэлжилсэн Төвдөөс Вьетнам хүртэлх маш уудам мөртөө онхи өөр уур амьсгалтай газар орныг хамарсан ч амжилттай дуусгаж чадсан нь Урианхдайн авъяас чадварын илэрхийлэл болов. 1257 онд Урианхдай Жяожи хэмээх Вьетнам улсад цөмрөн, заант цэрэг гэх мэт өвөрмөц зэвсэглэлтэй армитай байлдах анхны туршлагыг цогцлуулсан монгол жанжин болжээ. 1258 оны 3-р сард Вьетнамын эзэн хаан арга буюу бууж өгснөөр Мөнх хааны вассал болж, Урианхдай түмний ноён, ерөнхий жанжин цолоор шагнуулав. 1258 онд Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлаар мордоход Урианхдай Дали (одоогийн Юньиань муж) улсаас цэрэг оруулан 2 жилийн дотор Өмнөд Сүн улсын 40 түмэн цэргийг жагсаалаас гаргахдаа 13 удаа байлдааны том операци зохион байгуулж удирджээ. Зарим байлдааныг нь үйл явц, өрнөлийг уншихад бидний сайн мэдэх дэлхийн 2-р дайны зарим тулалдаан ( жишээ нь Курскийн цүлхэн) -тай хавьтах- ааргүй далайцтай санагдаж байдаг шүү! 

Зохиолч, сэтгүүлч, түүхч, зураач Онход.Т.Мандирын зурсан Сүбээдэй баатрын хөрөг


Мөнх хааныг нас барсны дараа Урианхдай өвчнөөр шалтаглан, албан тушаал, цол хэргэмээ хүү Ачудаа өгөөд Шанду – дирж, 12 жил болоод таалал төгсчээ 72 наслав гэх. 
Сүбээдэй ач, Урианхдайн хүү Ачу 1232 онд төржээ. 20 насандаа эцэг Урианхдайг дагаж, Юньионийг дайлснаас эхлэн жанжны эрэмбээс буусангүй. 
1262-1274 оныг хүртэл Ачу Өмнөд Сүн улсыг эзлэх аян дайныг зонхилон удирдсан бөгөөд энэ үедээ их гол, мөрөнд байлдах монголын усан цэргийн арга ажиллагааг анх эхлэн зохион байгуулсан жанжин юм. Ялангуяа өмнөд Хятадын алдарт усан цайз – Сяняныг эзлэсэн ажиллагаа нь алдартай билээ. 
1274 онд Баян ерөнхий жанжин болж, Ачу түүний дэд болсноор Өмнөд Сүн улс үндсэндээ энэ хоёр их жанжны гарт хоногоо тоолуулж төгссөн түүхтэй. 
1277 оноос Ачу Бишбалиг хотноо цэрэг захиран сууж Хайдуг халхлах хүнд үүргийг хүлээжээ. Ачу, Хайду хоёрын харилцааны тухай сонин баримтууд бий. 
1286 онд Ачу мөн энэ газраа өвчнөөр өөд болжээ.54 настай байв.

Онход. Т. Мандир. 2019. 06. 29. 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *