p.justify { text-align:justify; }
Нобелийн шагналт зохиолчдын хөөрөлдөөн


Кэнзабүро Ооэ Орхан Памук нар хөөрөлдсөн нь 



Нобелийн шагналт зохиолч Кэнзабүро Ооэ:

Түрэг улсын баруунтай харилцах харилцаа үнэхээр хүнд бэрх
Ооэ.- Ноён Памукын Нобелийн шагналын яриа гайхамшигтай байсан. Тэр хэсгийг танилцуулж хөөрөлдөөнөө эхэлмээр байна.“Та нар бүгдээрээ мэдэж байгаа. Зарим хүний бардамнан хямсагнах байр сууринаа үргэлж бусдыг доромжилж үзэн ядахуйн сүүдэр байдаг хийгээд доромжлох бардамнах дарамтлах уур хилэн гэх мэт хар бараан сэдвээс үүдэн миний бие романаа бичдэг “180 орчим жилийн өмнөөс Америкийн улс төрийн хүч Европын соёлтой тулгарч Японы орчин үежилт эхэлсэн.Түрэг Япон аль аль нь адил цаг үед өрнөөс суралцаж орчин үежиж эхэлжээ. Гэхдээ ноён Памукын “Истанбул”ыг уншиж байхад Түрэг улсын Европтай харилцах арга зам үнэхээр төвөгтэй ажээ.Япон улс маш хол газарзүйн зайнаас өрнөөс суралцахаар оролдож байсан. Ноён Памукын хэлсэн доромжлол басамжлалын сүүдэр олон жилийн өмнө томоохон улс төр захиргааны хүчийг эзэмдсэн агуу улс Осман Түрэгт хүнийг ойлгох арга байсан бололтой . Энэ нь тэргүүний үндэстэн болох хятад соёлын суурьтай байсан Окинаваг Японд нэгтгэхэд юу тохиолдож байсныг санагдуулж байна. Окинавагийн уугуул соёлыг дахин илрүүлэх шинэ хүмүүс эцэстээ япон хятадын харилцааны өөр бусад үзэл бодлыг харуулна гэж найдаж байна.
Памук: Өөрийн соёл, нотлох үзэл бодол хэрэгтэй 
Памук:Ноён Ооэ миний бүтээлийг маш гүнзгий уншиж байгаад сэтгэл хөдөлж байна. Би ноён Ооэтэй анх 1991 онд Нью- Йоркт зохиолчдын үдэшлэгт уулзсан. Ноён Эдуард Сайд бас тэр үдэшлэгт оролцож байсан билээ.
Ноён Ооэгийн гол бүтээлүүдийг бараг бүгдийг нь түрэг хэлээр уншиж болно. Би Түрэгийн цэргүүд урьд армянчуудыг хоморголон хөнөөсөн асуудлыг шүүмжлээд эх орондоо бэрх нөхцөлд ороход ноён Ооэгийн зохиолууд намайг маш ихээр зоригжуулж байв. Бусдын өмнөөс өгүүлэхэд мэдээжээр саад бэрх тохиож, хэцүү байдалд орно.Гэхдээ зохиолч бичиж туурвиж, үгээ хэлж байх ёстой .


Одоо Түрэг улсад шашин амьдралын дадал лугаа холбоотойгоор өрнөжилт секулярчлалыг дэмжиж байна Энэ нөхцөлд өрнийн хүмүүс бидний өмнөөс хэрхэн ярьж биднийг ноёрхъё гэж байгааг би маш сайн ойлгож байна. Бүс нутагчлах үзэл үндэсний адилсал янз бүрийн үзэл суртлын тухайд ч мөн адил. Түрэг улс эзэнт гүрний колоничлолын аюулд ч нэрвэгдсэн цаг үеийг мэдэх улс юм . Өрнийн зохиолчид биднийг зайлшгүйгээр хангалттай ойлгохгүй байна. Жуулчдаас алдаатай үзэл бодол түгэн тархдаг ч энэ үзэл бодлыг үнэхээр шүүмжлэх аваас , зөвхөн өөрийн байр суурийг хамгаалаад төгсөнө. 
Үргэлж нөгөө талаас, өөрийн соёлоо дотроос шүүмжлэх үзэл хандлагын тэнцвэр хэрэгтэй 
Ооэ: Бусдын зовлонг бичвэл өөрт зовлон үүсэх нь үнэн юм. 
Чухамдаа тэнд тохиолдох зовлонг өөр дээрээ авах нь зохиолчийн ажил юм. Би залуусыг роман уншина хэмээн найдах учир нь төсөөллөөрөө бусдыг ойлгох чадвар тэдэнд ямар их хэрэгтэйг амсах туулах шаардлагатай билээ Ялангуяа одоо залуус зожигорч амаа хамхих нийгэмд энэхүү туршлага романаас үүснэ гэж бодож байна.Би тавин жилийн өмнөөс роман бичиж эхлээд эртнээс төсөөллийн тухай бодсон. Түрэг улсад үнэхээр илүү том бусдын зовлонгийн асуудалтай тэмцэж өөрийн санаа бодлоо Европын бүхий л нутагт илэрхийлсэн ноен Памуктай дахин уулзаж ярих боломж олдсонд талархаж байна. 
Памук: Гайхамшигт зохиолчтой нөхөрлөн эв санаа нэгтэй байгаадаа сэтгэл хөдөлж байна. Түүнчлэн, роман бичих ажлын хувьд өөрийгөө ямар их хариуцлага тээж буйгаа ноён Ооэтэй цуг байхдаа мэдэрч байна.Ямар ч утгаар намайг сэтгэл хөдөлгөм боломжоор хангасанд нийт оролцогчдод талархъя.
Асуулт хариулт
Оролцогч: Түрэг улсын өрнийн талаархи үзэл бодлын тухай асуумаар байна. Истанбул эртнээс зүүн ромын эзэнт гүрний нийслэл байсан хийгээд тус улсад газарзүйн болоод соёлын хувьд өрнийн хүчин зүйл хүчтэй юм гэсэн сэтгэгдэл төрж байна


Нобелийн шагналт зохиолч Орхан Памук

Үг хэлэх эрх чөлөө чухал
Памук: Газрын зургийг харахад Түрэг улс Европтой ойр гэдэг нь мэдээж юм. Гэхдээ үг хэлэх эрх чөлөө цөөнхийг хүндлэх бизнесийн ёс зүй гэх мэт цэгээс Япон барууны нийгэмд илүү ойрхон юм. Өрнөдийн үндэстэн мөн эсэхийг зөвхөн үг хэлэх эрх чөлөө ба үндэсний орлогын түвшингээр шүүж болохгүй. Өнөөгийн Түрэг улс соёлын хувьд исламч боловч либерал ислам шашинтан Европт ойр дөт хүмүүс ч бий. Хамгийн сүүлийн сонгуульд дөчин долоон хувийн сонгогчид улстөрийн секүляризм өөрөөр хэлбэл өрнөдийн улсад амьдрахыг хүсч байгаа гэсэн дүн байгаа. Би хувь хүний хувьд Түрэг улсыг Европын холбоонд элсэээсэй гэж хүсч байна. Элсэхийг эсэргүүцэх хүч ч бас байгаа авч хоёр янзын байр сууриас мэтгэх нь ардчиллын эхлэл байж хэлэлцээний дунд ардчилах үйл явц ахин дэвшинэ гэж найддаг. Миний хувьд эрх чөлөө аваас аллагаас айхгүй чөлөөтэйгээр үгээ хэлэх явдал юм. Үүний тулд улс ч нийгэм ч тэвчил хүлцэлтэй байх хэрэгтэй 
Ооэ: Би бас хүлцэл гэх ойлголт энэ цаг үед чухал гэж бодно. Би Шикокүгийн ой дунд ахлах сургуулийн сурагч байхдаа францын уран зохиол судлаач Каүо Ватанабэгийн бүтээл номыг Yуншиж хүлцлийн оюун санаа францын сэргэн мандлын үед үүссэнийг мэдээд үүнийг сурья гэж бодсон билээ. Миний бие хүлцэх байр суурь өөрөөр хэлбэл бусдыг ойлгох чадлыг илэрхийлэх хэлбэр болохын хувьд роман бичих болсон. Ноён Памук ч ийм байх .


Оролцогч: Ойрын жилүүдэд Салман Рушдийн бүтээл шиг дорно өрнийн хүүрнэл хийгээд домог хутгалдсан уран зохиолын хандлага байна гэж бодно.
Памук: Миний хувьд дорно өрнийн зуулчлагчийн үүрэг хариуцлага гэвэл маш тавгүйцдэг Өөрийн улс юм уу үндэстнээ тайлбарлахын төлөөнөө роман бичих шалтгаан үгүй билээ. Рушди гуайн бүтээлд зөвхөн дорно өрнийн холилдоон төдийгүй бүх махбод сүлэлдэж байна. Миний эрхэм зорилго бол ердөө л сайхан роман бичих явдал билээ. Би түрэг хүний төлөөлөгч өмгөөлөгч биш ээ.
Ооэ: Ноён Памукын төлөөлөгч өмгөөлөгч гэх үгийг тогтоон тунгааж сайн ойлгооорой Тэрбээр үүнээс гадна хүлцэн тэвчихүйг хэрэгжүүлэхийн тулд роман бүтээж ч улс төрийн мэдэгдэл хийж байна 
Оролцогч: Ноён Памукын “Цас” ноён Ооэгийн “Үзэсгэлэнт Аннабэль Ли хөлдөж хөнөөгдөв” д ч бас шүлэг тохиолдож байна. Яруу найраг та хоёрын уран зохиол өдөр тутмын амьдралд ямар байр суурьтай вэ ?
Ооэ: Би яруу найргийг уран зохиолын хамгийн шилдэг төрөл гэж бодож байна.Миний хамгийн анхны шүлэг бол бага сургуулийн сурагч байхдаа хаш жимсний навчны шүүдрийн дуслын дотор өөр нэг ертөнц байгааг олж нээгээд бичсэн богино шүлэг юм. Би яруу найрагч болоогүй ч өөр нэг ертөнц буй гэж романдаа үргэлжлүүлэн бичсээр байна.Миний роман бичих хэлбэрийн зарчим бол үнэндээ дахин бичих явдал.Энэ нь миний зохиолчийн амьдралын наян хувийг хамарч байна. Дахин бичихийн хувьд миний Достоевскийгээс сурсан полифоник /олон хоолойт/ илэрхийлэлд хүрэхийг зорьж байна. Хувь бодгалийн хоолойг даван туулаад үнэнийг илэрхийлэх дуу хоолойг бүтээмээр байна. Энэ нь шүлгээс илүү романы хэрэг юм. 


Памук: Би залуудаа зураач болохыг хүссэн ч хэсэг хугацаанд шүлэг ч бичиж байсан. Бүх түрэг эрчүүд яруу найрагч гэх үг ч бий. Яруу найраг бол уран зохиолын хамгийн шилдэг төрөл гэж бодож байгаа ч шүлэг бол рациональ бус эзэн тэнгэрээс шивнэсэн зүйл юм. Гэхдээ эзэн тэнгэр хэдийнээс надад шивнэж өгөхгүй байна. Хэрвээ эзэн тэнгэр надад шивнэвэл гэж бодох үедээ бичдэг зүйл хэмээвээс романууд минь билээ. Олон романчид магадгүй бүтэлгүйтлээс болоод яруу найрагчид биш байдаг байх
\

Япон хэлнээс доктор М. Ууганбаяр орчуулав. Осака хот 2015 оны 6 сарын 6 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *