p.justify { text-align:justify; }
Хонхэрээд Б.Энхбат “Хайрын тангараг” -1,2 эротик роман

Монголын анхны эротик бүрэн хэмжээний цуврал роман дахин хэвлэгдэн гарлаа.Нэрт зохиолч Хонхэрээд Б.Энхбатын “ХАЙРЫН ТАНГАРАГ”*-1,2 эротик романыг АНД ПАБЛИШН-ы хамт олон эрхлэн гаргаж, уншигч олондоо өргөн барьж буйдаа баяртай байна.

Амьдрал гэдэг тэр чигээрээ эр эм хоёр хүйстний хоорондын харилцаанд үндэслэн оршдог. Тэр дундаа хүмүүний ертөнц секстэй нягт холбоотой. Манай дэлхийн бүх л алдартай кино, жүжигт ямар нэг хэмжээгээр секстэй холбоотой зүйл, эротик дүр заавал байдаг.  Монголчууд өөрсдөө сексийн агуу сайхан соёлтой ард түмэн юм. Өнгөрсөн олон зууны түүхэн дэх соёлт хүн төрөлхтний сексийн хөгжлийн соёлд асар их жинтэй хувь нэмэр оруулсан үндэстний нэг нь Монголчууд. Тийм учраас Монголчуудын энэхүү агуу уламжлалт секс соёлыг хойч үеийнхэн бага ч гэсэн үнэн зөвөөр мэдэж аваасай гэсэн хүслээр уг бүтээлийг туурвижээ.

Эр эмийн ёсны далд  нууцуудыг баримтат-уран сайхны аргаар, сонирхолтой дүрслэн үзүүлсэн уг ном олон шинэ мэдээлэл, баримт агуулсан тун өвөрмөц бүтээл юм. “Үүлэн борооны явдал”, “Салхин сарны үйл” “Загас наадуулахуйн” цэнгэлийн талаар эртнээс уламжлан ирсэн нууц мэдлэг, судар номууд цагийн бурангуйд гээгдэн үлдсэнийг сэргээн сануулж бид ийм соёлтой ард түмэн гэж зориглон хэлэхийн учир энэ ном юм. Хүмүүний ертөнцийн хослон амьдрахын жам ёсны хамгийн ариун нандин үйлийг шалиг завхай явдал, бохир порнографтай хольж хутган жигшин зэвүүцдэг хориотой сэдэв гэж нууцалдаг тэр “үл мэдэхүйн” хаалтыг сөхөж эр эмийн ёс гэдэг “хайрлах урлаг” юмаа гэдгийг харуулахыг зорьжээ.

Монголчууд өөрсдийн өвөг дээдсийн бий болгосон уламжлалт ёс заншил, өв соёлоо сэргээж, өвлөн хүлээж авч чадвал Монгол үндэстэн цаашид мөнх орших баталгаатай болно. Эс бөгөөс маш аюултай замаар орно.Эртнээс уламжлан ирсэн “Эр эмийн ёсны ухаан”-ыг хүмүүст таниулах, садар самуун явдал ихэдвэл ямар хор уршигтай болохыг залууст сануулах ийм онцлогтой зохиол юм. “Эмс садарлавал үндэстэн мөхнө” хэмээсэн үг эр эм хоёуланд нь хамаатай аж.”Үндэстэн самуурвал улс орон сүйрэх” аюултайг сэрэмжлүүлж байна. Эр эмийн хоорондын  хамгийн нууцлаг дотно харилцаа болох сексийн таашаалыг бүх л мэдэрхүйгээрээ хүртэх тийм “нандин” завшаан гагц оюунт хүмүүнд л заяасан тул өвөг дээдсээс уламжлан ирсэн нууц увдисыг үр хойч нь залгамжлан явах учиртайг энэ ном сануулж байна.

“Миний энэ бүтээл “элит давхарга” хийгээд “дундаж” болон “ядуусын давхарга”-ийн хүмүүс дунд байдаг секстэй холбоотой сайн муу бүх үзэгдлүүдийг нэгтгэж боловсруулсан буюу тансаг сайхан, муу муухайн жорыг тохируулсан бүтээл” гэж зохиогч Хонхэрээд Б.Энхбат онцлон хэлсэн юм.

АНД ПАБЛИШН

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *