p.justify { text-align:justify; }
Амттайхан, сургамжтайхан, сэтгэл хөдөлгөсөн ном юм.

Ухаантанг төрүүлнэ гэдэг ном эрдэмд шамдаж сурахтай холбоотой хэрэг. Тэгвэл яаж ном эрдэмд хүнийг сургах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Манай хүүхдүүд шиг эрлэхээс өөрийг мэдэхгүй хүүхдүүд ном эрдэм сурахгүй. Арван есдүгээр зууны үеийн монголын гүн ухаантан Агваанбалдан хэлэхдээ “Хөрөнгө ихтэй айлын хүүхэд бол эд агуурсаа улам арвижуулах гэж шуналд автаад эрдэм сурч чадахгүй. Ядуу хүний үр бол амь тэжээх гэж зүтгээд бас эрдэм сурах бололцоо олдохгүй. Дунд зэргийн амь зуулгатай хүүхэд л эрдэм мэдлэг өвөрлөхөөр сууж чадна” гэсэн байна. Аливаа юманд ахуйн нөлөө гэдэг том зүйл. Манай шинэ нийгэмд бол хүнийг сурч боловсрох бүх нөхцлөөр хангаж байна. Одоо эд юм бүхнийг шийдвэрлэх биш, ухамсарт хөдөлмөр л тэр хүнийг шийдвэрлэдэг болжээ. Сэхээтэн хүний үр хүүхэд нөлөө сайтай байх учиртай. Ер нь жинхэнэ том сэхээтэн бол хоёр, гурван үе дамжиж л гарч ирдэг байх. Хүний оюун ухаан ч бас аажим аажмаар алгуурхан боловсордог учир бий. Ийм учраас хүүхдийг бүр багаас нь сайн юмаар нөлөөлж хүмүүжүүлэх хэрэгтэй биз ээ. Номд дуртай болгон сургах их ажил байна. 
… Эцэг эхийн гар дээр байгаа хүүхэд эрхлэх ёстой. Энэ бол эх эцэгт, үр хүүхдэд жаргал юм. Ганцхан зөв эрхлэх хэрэгтэй. Бид хүүхдийг элдэв этгээд үзлээр, шалиг марзан зангаар, шунахай сувдаг санаагаар хүмүүжүүлэх биш, “үнэнч”, “төлөв даруу”, “энэрэнгүй, өрөвч үзэлтэй” аливаад ухаалаг ханддаг арга юу байна вэ гэдгийг л зогсолтгүй эрж хайж байх ёстой биз ээ…

“Мянган захидал” номын 509 дүгээр нүүрээс.

Энэ номноос хараагаа салгаж чадахаа болив. Ааа яаяаяа! Амттайхан, сургамжтайхан, сэтгэл хөдөлгөсөн ном юм.

Enerel Eenee /Ээнээгийн тэмдэглэл/ хуудас.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *