p.justify { text-align:justify; }
“Ангал руу унаж буй нийгмийг сэрээсэн зохиол”…

2017 онд бичигдэж дууссан хэрнэ 2019 оноос үйл явдал нь эхэлдэг зөгнөлт ч гэмээр зохиол. Гэхдээ тэртээ МЭӨ домог, өрнө дорнын түүхийг өөртөө шингээж, учир шалтгааны үндсийг эрэлхийлж, баримт болон “ҮНЭН”-д баринтаглагдсан энэ цуврал ар араасаа их олон асуудал, асуулт дагуулсан байдаг. Бүх цаг үеийн түүх жинхэнэ үнэнээрээ, ирээдүйн дүр зураглал байж болох хамгийн бодит хувилбараараа бичигдэж. Эхний нүүрнүүдээсээ андашгүй. Тэргүүн дэвтэр-“Гучин жил хайрлагдаагүй гурван сая хоёр зуун мянган иргэнд” Дэд дэвтэр-“Мэдэх эрхгүй түүхээс зорих ёсгүй ирээдүй рүү чиглэж буй ард түмэнд” гэхчлэн. Энэ цувралыг уншсан хүмүүсийн сэтгэгдэл цахим орчинд дүүрэн. Гадаад нэртэй гадаад зохиолч, орчуулгын ном гэж харсан хүмүүс дийлэнх олонх нь. Гэвч тийм биш юм. Яагаад энэ цувралыг унших ёстой байсан бэ гэдгээ уншсан хойноо л мэдэх буй за. Үйл явдал нь “Монголдоо” л өрнөөд байдаггүй. Таныг дэлхийн олон улс оронд аваачиж, танин мэдэх, соён гэгээрэх, суралцах асар өргөн мэдлэг мэдээллийг агуулсан байна билээ. Маш их мэдээлэл, маш их баримт, асар их судалгаа, зүй тогтлын гогцоо энд бий. “Ангал руу унаж буй нийгмийг сэрээсэн зохиол” “Ийм зүйл бичээд солиорчхоогүй байгаад чинь талархаж байна” “Нүд нээгдэв” “Амьдрах гарын авлага” “Орчин цагийн утга зохиол гэж энэ…” гэхчлэн олон сэтгэгдлүүдийг та цахим хуудсаа нээгээд хаанаас ч харж болно. Цуврал хэрнэ бичлэгийн өөр өөр төрлөөр бичигдсэн нь содон. Дүрүүд нь одоо ч таны дэргэд буй мэт мэдрэмж төрүүлнэ. Орчны зураглал, төсөөлөл, харилцан яриа, шүлэглэл, төсөөлшгүй үйл явдлууд, нугалам нугалаа гээд үзүүлж өгнө. Баримтуудыг, нэр бүхий хүмүүсийг, хөшигний ар дахь жинхэнэ үнэнийг хайр найргүй дэлгэсэн “Тэнэг зохиолч” гэсэн захидал ч уншиж байлаа. Зохиолууд Европын номын зах зээл дээр өндөр үнэлэгдэж 2020 оны эхний улирлаас орчуулагдан гарах мэдээ Герман улсад цацагдсан байна. Бид эх хэл дээрээ бичигдсэн эхний хувилбарыг нь унших нь. Цувралууд бүгд гинжин хэлхээтэй. Гадаад монгол олон дүртэй, олон ч ээдрээтэй. Урсаж байгаа мэт бичлэгтэй. Ёстой нөгөө “ОНЦ” сонирхолтой гэдэг нь зүй ёсоор байгаа даа. Уншсан хүмүүс нь сэтгэгдэл нэг байх биз ээ. Эцэст нь “Заавал унших ном тань мөн” гэж хэлмээр байна.

Сэтгүүлч Э.Золжаргал

С

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *