p.justify { text-align:justify; }
Уран зохиолын ном унших ач холбогдол

Уран зохиолын ном унших ач холбогдол:

Энэ ертѳнцѳд түмэн тѳрлийн ном бий. Бага ангийн сурах бичгээс эхлээд, судалгаа эрдэм шинжилгээний ном, уран зохиол, философийн ном, эдийн засаг, сэтгэлзүйн ном, танин мэдэхгүй, толь бичиг гээд үй олноороо. Тэрэн дундаас яагаад уран зохиолын ном унших хэрэгтэй талаар бодоцгооё.

1) Номонд дуртай болно. Уран зохиолын ном нь албан хүчээр сурч байгаа сурах бичгээс тэс ѳѳр, ѳѳрийн сонирхол болоод хүсэл мѳрѳѳдѳл, хувь хүн рүү чиглэсэн байдаг учраас анхлан ном уншиж байгаа хүмүүст илүү ойр дотно санагддаг. Уран зохиолоос эхэлж номын аян зам эхэлсэн түүхүүд олон шүү дээ.

2) Тархи идэвхжиж ухаан сууна. Уншаад бѳглѳх асуулт хариулт явуулснаар хүний тархи идэвхжин хѳгжинѳ. Уншдаг хүүхэд тоондоо сайн, уншдаг настай хүн зѳнѳх нь харьцангуй бага гэсэн судалгаа гарсан.

3) Ойлголцох чадвар сайтай болдог. Судалгаанаас үзвэл “Уран зохиол уншдаг хүн бусдын мэдэрсэнг, хүсч буйг, орон зайг ойлгох чадвартай” нь тогтоогдож ээ. Энэ нь гол дүрийн баатрын амьдралд шурган орж, түүний нүд, сэтгэлээр бүхий л зүйлтэй учирч байсан болохоор тэр биз ээ.

4) Бүтээн байгуулах чадвар сууна. Уран зохиол нь үг, үгсээс бүрэлдсэн. Ѳѳрѳѳр хэлбэл уран зохиол уншина гэдэг нь тѳсѳѳлѳн бодно гэсэн үг. Оюун тархиндаа бүтээн байгуулалт хийж байгаатай утга нэг. Ургуулан бодох чадвар ирж буй AI ийн нийгэмд зайлшгүй шаардлагатай билээ.

5) Бусдын алдаанаас суралцана. Уран зохиол уншснаар та бусдын амьдралаар амьдарна. Заавал ѳѳрѳѳ алдаж байж ухаарах бус, ѳѳрийн биеэр туулж байж сая ойлгох бус, ѳрѳѳлийн бэлээхэн сургамжнаас тэрхүү аюулыг тойрч гарч чадах нь.

6) Стресс баяртай. 6 минутын уншлагаар стресс 70% хувь буурна. Уншлага нь алхахаас, хѳгжим сонсохоос илүү хүний оюун тархинд амралт болдог аж. Хамгийн ѳндѳр тайвширах арга бол унших.

7) Амьдрал хѳгжилтэй, баялаг болно. Уран зохиол унших нь үнэхээр зугаатай ажил. Хорин мянган тѳгрѳгѳѳр хүний сэтгэлийг тэгж хѳдѳлгѳж, уйлуулж, баярлуулж чаддаг зүйл тийм ч олон биш шүү. Уран зохиол амьдралыг илүү амттай болгодог.

Энэрэл Ээнээ /Ээнэгийн тэмдэглэл фэйсбүүк хуудас/

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *