p.justify { text-align:justify; }
“Монгол Хишигт” дэлхийн дэвжээнд

Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Алтан-Өд” наадмын 2011 оны тэргүүн шагналт “Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ. Уг бүтээлийг Швейцарт ажиллаж, амьдарч буй орчуулагч Урнаа орчуулж, Валери Ноэл редакторлан Францын “Les trois colonnes” хэвлэлийн компаниас “Khishigt Mongol” нэрээр хэвлэсэн байна. “Монгол Хишигт” роман дэлхийн франц хэлтэй бүх оронд хүрдэг номын түгээлт худалдааны “Fnac”, “Cultura”, “Desitre”, “Amazon” зэрэг сайт болон сүлжээ дэлгүүрээр түгээгдэн худалдаалагдах аж. Мөн “Монгол Хишигт” номын нээлтийн үйл ажиллагаа энэ ондоо багтаж Франц улсад болно.

Францын “Les trois colonnes” хэвлэлийн газрын танилцуулга:

Энэхүү номын баатар Хишигт нь Монголын цагдаагийн албанд үнэнчээр ажиллаж байсан герман нохой юм. Дүрэмт хувцастай эрчүүдэд уурлаж, түрэмгий догшин авирлах болсон түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, устгалд оруулахаар илгээв. Гэвч түүний сургагч багш үүнийг хийж чадаагүй тул бяцхан охины хойт аавтай нохойг тэдэнд өгөхөөр ярилцжээ. Ийнхүү ууртай нохой, охин хоёрын нөхөрлөл эхэлсэн байдаг. Зохиолч нь бяцхан охины нүдээр Монголын нийгэм, улс төрийг төдийгүй тухайн үед хэрэгжүүлсэн үзэл суртал бүхий социалист нийгмийг илэрхийлжээ.

Тур хотод амьдардаг (Center-Val de Loire) монгол зохиолч Болор Эрдэнэ 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлзүйн чиглэлээр их сургууль төгссөн тэрээр дөрвөн хүүхдийн ээж. Энэхүү бүтээлээ өөрийн бага насны бодит түүхээс сэдэвлэн бичжээ. “Хишигт” романы гол баатар тэр жаахан охин нь одоо эх орондоо нэр хүндтэй зохиолч болсон нь сонирхол татаж байна.

Тэрбээр “Би бид хоёр” (сэтгэлзүйн түүвэр) болон “Хишигт” номоороо оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” утга зохиолын наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртжээ. Мөн олон өгүүллэг, роман болон дөрвөн киноны зохиолч.

Францад амьдардаг энэ зохиолч эмэгтэй UEAM (Европын Монголын Зохиолчдын Холбоо) -ны үүсгэн байгуулагч юм.

Эх сурвалж : Kh Bolor-Erdene / фэйсбүүк/

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *