p.justify { text-align:justify; }
Ф.М.Достоевский “Мөрийчин”:13 эшлэл

1

Хэрвээ та өөрийгөө хүндэлдэг хүн мөн л бол зайлшгүй хараал хэлж, эсэн бусын юмыг тэсвэрлэх хэрэгтэй болно.

2

Тэгээд« Би түүнд хайртай юу?» гэж дахиад л өөрөөсөө асуулаа. Бас дахиад л хариулж чадсангүй. Үгүй ээ, түүнийг үзэн яддаг гэж өөртөө бараг зуудах удаагаа давтан   хариуллаа гэсэн нь дээр юм байна. Тийм ээ, би түүнийг үзэн ядаж байв. Түүнийг боож алахын төлөө амьдралынхаа талыг ч хамаагүй өгчихмөөр санагдах үе (ялангуяа ярилцаад дуусч байх үед) надад байдаг л юм. Хэрвээ түүний цээжинд хурц мэсийг алгуурханаар дүрж болдогсон бол, тангараглая, би хутганыхаа ишнээс тааламжтайгаар атгах байсан.

3

Мөрийтэй тоглоомноос ихийг хүлээн, ингээд зогсож  байгаа маань инээдтэй ч, надад мөрийтэй тоглоомоос ямар нэгэн юм хүлээх нь туйлын тэнэг зүйл мөн гэсэн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн хэвийн үзэл, бодолүүнээс ч илүү инээдтэй санагддаг юм. Мөнгө олох бусад аргуудаас, жишээ нь худалдаа, наймаанаас мөрийтэй тоглоом юугаараа муу гэж.

4

Том ба жижиг шунал гэдэг нь хоорондоо ялгаатай ч, харилцан хамааралтай зүйлүүд мөн. Ротшильдэд  задгай мөнгөнд тооцогдох тэр зүйл миний хувьд бүхэл бүтэн эд, баялагт тооцогдож болох юм. Харин мөнгө хожиж, олз хайхын тухайд гэвэл, хүмүүс энд, рулеткэн дээр биш юмаа гэхэд хаа сайгүй л бие биенээ мөлжиж, хожиж байдаг шүү дээ. Илүүг харж, хялбар олз хайна гэдэг муу зүйл үү гэвэл өөр асуудал.

5

Жентельмен хүн мөрийнд тав эсвэл тав эсвэл арван луидорыг (францын алтан зоос), хэрвээ их баян хүн бол хэдэн мянгаар нь тавьж болох ч, зөвхөн  тоглоомноос авах таашаалынхаа төлөө л  тавина. Мөн хожих эсвэл хожигдох явцыг ажиглаж болох ч, өөрийнхөө хир их мөнгө  хожсоныг сонирхох ёсгүй байдаг. Мөнгө хожвол тэр чанга инээж, ойр хавьд нь зогсож буй хүмүүст ямар нэгэн юм хэлж, тэр бүү хэл дахиж бооцоо тавин, бооцоогоо ихэсгэж болох ч,  үүнийг мөнгө хожих гэсэн дорд хүслийн төлөө биш,  харин зүгээр л зугаацах үүднээс, хожих магадлал байгаа эсэхийг  ажиглаж,  тооцоолохын тулд л хийдэг.

6

Жинхэнэ жентельмен хүн  хамаг хөрөнгөө алдсан ч догдлох ёсгүй. Мөнгө бол жентельмен байхаас хамаагүй дорд зүйл тул, мөнгөнд анхаарлаа хандуулах бараг шаардлагагүй юм.

7

Сайн үйл хийгчид болон барууны соёл, иргэншсэн хүний товч  сургаальд хөрөнгө олж авах чадварыг бараг л хамгийн чухалд тооцсон байдаг гэдэг дээр үндэслэж байна. Харин оросууд хөрөнгө олж авч чадахгүй байгаад зогсохгүй, хөрөнгийг хий дэмий, замбараагүй байдлаар үрэн таран хийдэг юм. Гэтэл оросууд бидэнд ч гэсэн хөрөнгө хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид хоёр цагийн дотор огт хөдөлмөрлөхгүйгээр гэнэт баяжиж болох аргуудад-жишээ нь рулетк тоглоомонд дурлаж, амархан татагддаг юм. Бид үүнд их таатай ханддаг. Бид хий дэмий, зовлонгүй тоглодог болохоор хожигдох нь ч элбэг байдаг юм.

8

Мөнгө надад өөрт минь хэрэгтэй болохоос,  өөрийгөө хөрөнгөний боол, золиос хэзээ ч болгохгүй. 

9

Хүн өөрийгөө ямар ч нөхцөл байдал дунд нэр хүндтэйгээр авч явж болно. Хэрвээ тэнд тэмцэл байгаа бол энэ нь түүнийг өөд нь өргөхөөс, гутаахгүй.

10

Таашаал авна гэдэг тустай зүйл, харин зэрлэг, хэмжээлшгүй их эрх мэдэл (ердийн нэг ялааг дарлах эрх мэдэл ч байсан ч тэр) бол нэг төрлийн таашаал мөн. Хүн гэдэг чинь байгалиасаа тамлан, зовоогч  амьтан бөгөөд  үүндээ ч дуртай байдаг юм.

11

Тийм ээ, заримдаа хамгийн солиотой, харахад биелэгдэх хамгийн боломжгүй санаанууд хүний тархинд бат, бэх гагнагддаг тул сүүлдээ түүнийгээ бүтэх мэт санаж эхэлдэг юм… Энэ юу ч бишээ, хэрвээ тэр санаа нь хүчтэй шунал, тачаалтай нь сүлэлдвэл, тэр нь өөрийн эрхгүй зайлшгүй биелэгдэх ёстой, биелэгдэх гэж заяагдсан, биелэгдэхгүй байхын аргагүй хүчин зүйл болж хувирдаг юм.

12

Эх орон, найз нөхдөөсөө хол хүний нутагт, өнөөдөр хоол олж идэх эсэхээ ч мэдэхгүй байгаа хүн хамгийн сүүлчийн зоосоо мөрийд тавьж байхад ямар хачин мэдрэмж төрдөг гэж санана!

13

Би ахархан хугацаанд ахиухан мөнгө  хожих  гэсэн хүслийг бохир гэж огт бодохгүй байна. “Нэг их мөнгөөр тоглоогүй юм чинь яадаг юм бэ?” гэхэд тэр тусмаа муу, учир нь наадах чинь жаахан ч гэсэн шунал гэж хариулах хангалуун амьдралтай, хагартлаа идэж, уусан “сурган хүмүүжүүлэгч”-ийн тэнэг үзэл бодолтой би огт санал нийлдэггүй.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *