p.justify { text-align:justify; }
Номтой холбоотой сонирхолтой баримтууд

Хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном

Номын нэр Le Petit Prince буюу Бяцхан ханхүү. Энэ ном нь 1943 оны 4 дүгээр сард хэвлэгдэн гарснаас хойш хамгийн олон хэлээр орчуулсан ном бөгөөд 382 хэл дээр орчуулагджээ.

Хамгийн том комик ном

Хамгийн том комик ном нь 6,976.02 cm² бөгөөд Turma da Mônica нэртэйгээр 2018 онд Бразилийн Сан Пауло хотод гарч байжээ.


Хамгийн урт сонсдог ном

Уг ном нь 2008 оны 8-р сарын 1-ний өдөр Японы Токио Шигэсато Итои (Tokyo Shigesato Itoi office) -с танилцуулсан бөгөөд Ёшимото Такаакигийн 6943 минут (115 цаг 43 минут) үргэлжлэх 50 лекцээс бүрджээ.

Yoshimoto Takaaki (吉本隆明) нь Японы алдарт яруу найрагч, уран зохиолын шүүмжлэгч, гүн ухаантан юм. Мөн Японы алдарт зохиолч Yoshimoto Banana (よしもと ばなな) болон хүүхэлдэйн киноны зурааач Haruno Yoiko (ハルノ宵子) нарын аав гэдгээрээ олонд танигдсан.

Хамгийн их борлуулагдсан ном

Хэдийгээр тодорхой тоо баримт олж авах боломжгүй ч Библи бол дэлхийн хамгийн их борлуулалттай, хамгийн өргөн тархсан ном юм.

Библийн нийгэмлэгийн хийсэн судалгаагаар 1815-1975 оны хооронд ойролцоогоор 2.5 тэрбум хувь хэвлэгдсэн ба сүүлийн тооцооллоор 5 тэрбум хол давсан гэж мэдээлсэн байна..

Хамгийн том комик номын цуглуулга

Энэ цуглуулгад давхардаагүй тоогоор 101822 ном бий. Цуглуулагч Боб Бриталл (Bob Bretall) анх 8 настайдаа ахаасаа ном авах купон бэлгэнд авч түүгээрээ ”Гайхалтай хүн аалз” хэмээх комик авч байсан нь цуглуулгын хамгийн анхны ном байжээ. Тэрээр сард 10 шинэ комик ном уншдаг гэнэ.

Дэлхийн хамгийн том ном

Уг ном нь 431 хуудастай, 5м*8.06м хэмжээтэй бөгөөд 1500кг- ын жинтэй юм. Тус ном нь номлогч Мухаммедийн тухай бөгөөд нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээж, 2012 онд Арабын Нэгдсэн Эмират Улсад танилцуулжээ.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *