p.justify { text-align:justify; }

Мө.Батбаярын орчуулсан “Цасан хөшиг”, Авга ах” ном худалдаанд гарлаа.

Мө.Батбаярын орчуулсан “Цасан хөшиг”, Авга ах” ном худалдаанд гарлаа.

Чи Зи Жиан “Цасан хөшиг” өгүүллэгийн түүвэр.

Зохиолч Чи Зи Жиан нь  1964 оны 2 сарын 27 нд Хар Мөрөн мужийн Мү Хэ хотод төрсөн тэрбээр эдүгээ дундад улсын уран зохиол сонирхогч хүн бүрийн унших дуртай зохиолч болсон төдийгүй нэг, хоёр, дөрөв дүгээр удаагийн Лү Синий нэрэмжит утга зохиолын шагнал, долоо дугаар удаагийн Мао Дуны нэрэмжит шагнал, шилдэг эссэ найруулалд олгодог Бин Сины нэрэмжит шагнал хүртэж, зохиол бүтээлүүд нь Англи, Франц, Япон зэрэг дэлхийн олон хэлнээ орчуулагдсан байна. Эмэгтэй хүний оршихуй, эмэгтэй хүний ертөнц, эмэгтэйчүүд ба хүн, байгаль, нийгмийн харьцаа, тэдний бодрол ухаарал, гуниг ганцаардал бол түүний зохиолын зонхилох сэдэв билээ. Энэ номны өгүүллэгүүдэд буй ухаарч цөхсөн, хүлээж ганцаардсан эмэгтэйчүүдийн дүр бол товчхондоо зохиолч Чи Зи Жиан өөрөө л юм өөр хэн ч биш.

Судлаачид түүнийг “Ариун тунгалаг” зохиолч хэмээн тодотгодог. Ихэнх зохиолд нь гялбалзан хяруулж, малгайлан дарж байдаг цасан ширхэгүүд магад ариусгадаг байж мэдэх юм. Уншигч таныг энэ түүврээс тэр хариултыг олно гэдэгт итгэж байна.

Ин Шүэ Юүн-ий “Авга ах” тууж

зохиол нь хоёр гэр бүлийн хол орших хэдий ч найрсаг дотно харилцаа, чин сэтгэл, нууцлаг байдал, андуу ташаарал, харилцан ойлголцлыг нарийн, ээдрээтэй илэрхийлэн гаргасан. Энэ нь Хятадын нийтлэг түүх бөгөөд хорвоогийн жамыг уран яруу, бүх талаас илэрхийлэн гаргахдаа цаг үеийн хувирлыг тусгаж, хүмүүний дурсамж, туршлага, сэтгэл хөдлөлийг чадмаг туурвиж чаджээ.Зохиолч Ин Шүэ Юүн нь Тяньжин хотын Инжөү нутгийн хүн бөгөөд Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүн, Тяньжин хотын зохиолчдын эвлэлийн гэрээт зохиолч юм. Уран зохиолын олон чиглэлээр гурван сая гаруй үг бүхий зохиолуудыг бичиж хэвлүүлсэн. Анхдугаар удаагийн Лян Бин-ий нэрэмжит утга зохиолын шагнал, Сүн Ли-ийн нэрэмжит хүүрнэл зохиолын шагнал, Лин Уй Тан-ий нэрэмжит утга зохиолын шагнал, “Бээжингийн Утга зохиол”-ийн тусгай байрын шагнал, “Өгүүллэгийн сарын мэдээлэл”-ийн үзэгчдийн таашаал хүртсэн зохиолын шагнал мөн

Долоо дахь удаагийн Лү Синь утга зохиолын шагнал хүртэж байв.Түүний “Сү ювэ гэгч эмэгтэй” зохиолоор бүтээсэн олон ангит кино нь CCTV-ээр цацагдаж байсан. 2014 оноос хойш “Ололт”, “Аравдугаар сар”, “Өнөө үе”, “Чанг жианы урлаг”, “Бээжингийн утга зохиол”, “Жианг нан” зэрэг хэвлэлд 45 тууж, роман хэвлүүлж, хэвлэлийг шагналыг олонтаа хүртсэн зохиолч юм.

АНД ХЭВЛЭЛИЙН ГАЗАР