Амуль

Монголын уран зохиол

Амуль

Үнэ: 18,000₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Бэсрэг роман, тууж, өгүүллэгээс бүрдэх "Амуль" ном нь тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэн онцлогтой. ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чанад ертөнцийн учир битүүлэг юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй тэр далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичиж, үйл явлдыг итгэл үнэмшилтэй хүүрнэн өгүүлэх нь зохиолчийн авьяас билгийн илрэл юм. Байгаль нь хүний хэрэгцээг хангах шунал хүслийн золиос болж буй өнөө үед эх байгалийн сүнслэг мөн чанар, хүн байгалийн далд амин холбоог мэдрүүлэхийг зорьсон уран бүтээлчийн дотоод ертөнцийн эрэл хайгуул гэдгээрээ үнэ цэнэтэй байна.

Зохиолч Н.Бадамжав "Амуль" Түүний зохиолууд хоорондоо далд нэгэн сэжмээр холбоотой байдаг. Ерөөс ертөнцийн далд зүй тогтол, учир шалтгааныг эрэн бэдрэгч хүмүүний эрэл хайгуул уран зохиолоор дамжин үргэлжилж байгаагийн нэгэн тодорхой жишээ нь Амуль тэргүүт өгүүллэг, тууж, бэсрэг роман бүхий энэ ном юм.

Төстэй бүтээгдэхүүнүүд

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл