Энэрэлгүй хорвоо

20,000₮
Бүтээгдэхүүний код:9789997873019
Хүргэлттэй

Зохиолч: Ж. Бямба

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 148x210

Нүүрний тоо: 330

ISBN: 9789997873019


"Хүний нэгэн насанд хорвоогийн бүх явдал хувьсан өөрчлөгдөхийг үзлээ" гэж амьдрал хэмээн "их савны" дотор юу эс багтахыг хэлэх зоримог баатрууд гарч ирсэн романы нэг бол Ж.Бямбын "Энэрэлгүй хорвоо", "Хорвоогийн өнгө", "Үнэний хорвоо" хэмээх гурвал юм. Энэ роман гуч гаруй (1971) жилийн өмнөөс нэг бус удаа хэвлэгдсэн ба уншигчид гар дамжуулан үздэг зохиолын тоонд хэвээр байна. Хувьсгалаас өмнөх Монголын ард түмний аж амьдралын эрээн бараан, сүүдэртэй талыг харуулсан уг зохиолд хүний хувь заяа нь ноёд түшмэд, лам багшийн айлдсанаар болдог, ёстой л шооны нүх хаашаа хүний хувь заяа тийшээ болдог байлаа. Авъяас билэг ур ухааныг хайрлан үнэлэх сэтгэлгүй тэр үед гарын ур дүй сайтай гайхалтай уран дархчууд нохой шиг шогшиж явсаар нэгэн насыг бардаг байв. Уран ухаантнуудаа ядаж доод түшмэдийн дайтай үздэгсэн бол зодуулж жанчуулж, өлбөрч үхэхийн оронд хойч үе нь бахархан дурсах гайхамшигт бүтээл үлдээх байсан даа гэсэн дархан Сүхийн харуусал эрхгүй нэгийг бодогдуулна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл