Зохиолч: Б. Ойдов
Хавтас: Хатуу
Хэмжээ: 176x250
Нүүрний тоо: 672
ISBN: 9789919979904
Сайн эрчүүд амар хялбар аргаар амьдрахын тулд хээрээр хэсүүчилж, хол ойроос адуу туугаагүй болохыг уг номыг уншаад нэн тэргүүнд ойлгох болно. Тэдний намтар, ээдрээт амьдрал, гайхамшигт адал явдлыг баримттайгаар хүүрнэхийн сацуу төдийлөн дуулаагүй үлгэр домог мэт яригддаг түүхийг мэдэж авна. Зохиогч Б.Ойдовын сүүлийн 20 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн уг бүтээл нь эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан цогтой тэмцсэн сайн эрсийн зоригт түүх болон тэдний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үйлс зоригийг тусгажээ. Хошуу ноёдын хууль бус дарангуйллын эсрэг тэмцэж, яс янгинам эрүү шүүлтээр орж, хатуу бэрхийг хэрхэн даван туулсан талаар нүдэнд харагдаж, сэтгэл өмөртөл бичжээ.
Манжийн засаглалын 200 жил болоод Ардын хувьсгалын жилүүдэд Монгол орны өнцөг булан бүрээс тодрон гарч ирсэн шилмэл сайн эрсийн гайхам түүх домог энд хуран цугларчээ. Манай үe үeийн зохиолч, сэтгүүлч, түүхч, яруу найрагчид өөр өөрсдийнхөө нутаг орноос төрж гарсан сайн эрсийнхээ домог түүхийг хүүрнэжээ. Жишээ нь Баянхонгорын сайн эрсийн тухай яруу найрагч Т.Галсан, эрдэмтэн зохиолч С.Дулам, Говь-Алтайн сайн эрсийн тухай Төрийн шагналт зохиолч Д.Норов тэргүүтэй, Дорнод аймгийг Г.Аким тэргүүтэй зохиолч, найрагчид хүүрнэн өгүүлж, Монголын бүхий л аймаг энэ л зарчмаар үe үeийн сайн эрсийнхээ түүх намтрыг бүтээв. Сайн эрс гэдэг тодорхойлолтод хаяагаа хадардаг жалга довны явцуу нөхөд орсонгүй, харин Бээжин тийш туугддаг байсан Манжийн хааны агтыг замаас нь тасдан хөөж Монголынхоо нутаг руу зүглүүлдэг, мөн нутаг орныхоо шунахай баяд, засаг ноёдын эсрэг ард олноо төлөөлөн тэмцэж ирсэн дайчин цогтой тэмцэгч эрчүүд хамрагдсан болно. Халх Монголын сайн эрчүүдийн нэвтэрхий толь болсон энэхүү ном нь 3-р сарын 18-ны эрчүүдийн баярын бэлэг бэлгийн дээд болох буй за. Мөн эр нөхөр болоод найз нөхдийнхөө төрсөн өдөрт бэлэг болгон бариваас жинхэнэ нүдээ олсон дурсгал болмуй.