Зохиолч: Т. Мандир
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 148x210
Нүүрний тоо: 144
ISBN: 9789997875501
1360-аад оны үес, Орхоны хөвөөг дагасан тоосорхог замаар давхиж Монгол гүрний хуучин их нийслэл Хархорум балгадад очсон жуулчинд сонирхон үзэх зүйл мундахгүй байсан гэлцэнэ. Тэр үед Юань гүрний төр унаагүй, Мин улсын цэргийн аймшигт довтолгооны тухай түүхийн гунигт хуудас бичигдээгүй байсан бөгөөд хэдийгээр "Торгоны зам" салаалж өмнө зүгт Шинд Хаанбалгас гээд шинэ хот цогцолсноор нэр сүр нь баахан бүдгэрсэн ч Хархорум нийслэлийн төрхөө хадгалсаар, урлал арилцаа цэцэглэн хөгжсөн сайхан хот байжээ. Их ор залгах хан хөвүүд Хархорумд алба хаах ёстой байсан тул цэрэг, иргэний хэргийг шийтгэх яамд нь Хаанбалгасныхаас дутахааргүй, төрийн нууц хэргийг хэлэлцэж шийдвэрлэхэд зарим талаар эрх мэдэл нь давуу ч байсан гэлцдэг...