Зохиолч: Стефан Цвейг
Орчуулагч: В. Батболд
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 148x210
Нүүрний тоо: 268
ISBN: 9789919979911
Австри-Унгарын эзэнт улсын үед буюу 1881 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр их бичгийн хүн Стефан Цвейг мэндэлжээ. Түүнийг “Танихгүй эмэгтэй захидал” зохиолоор нь монголчууд андахгүй сайн мэдэх билээ.
1900 онд Венийн Их Сургуульд оюутан болж, 1905 оноос Парис, Лондоноос Итали, Испани, цаашлаад Хойд, Өмнөд Америкаас Энэтхэгийг зорьсон их аянаа эхлүүлжээ. Тиймээс ч түүний зохиол бүтээлд сэтгэл сэргэм аяллын тухай заавал өгүүлдэг.
Түүний бүтээлүүд таавраар дүүрэн. Зохиолоо энгүүн сайхан хүүрнэж байгаад, үйл явдлыг огцом өрнүүлж, байж боломгүй төгсгөхдөө тун ч гарамгай. Сэтгэлийн дотоод зөрчилдөөнийг эмнэх мэт түүний суут бүтээлүүд нь уншигчдийг эрхгүй санаа алдуулах буй.