Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 100x100
Нүүрний тоо: 192
ISBN: 9789992970041
Өнө эртний уламжлалтай монголчуудын өв их соёл болох ардын аман зохиолын богино төрөл зүйлийг эртнээс үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээж, зааж сургамжилдаг байсан нь балчир наснаас сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хэл яриаг тод хурц болгох, хүмүүний цэх шударга, энэрэнгүй ёсонд суралцах гээд олон талын сурган хүмүүжлэх үр өгөөжтэй байжээ. Иймээс AND PUBLISHING-аас "Ертөнцийн гурав", "Оньсого", "Ерөөл", "Магтаал", "Зүйр цэцэн үг" тэргүүтнийг эмхэтгэн, утгыг үл таних угсийн тайлбарыг зүүж, эрхэм эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сурагч багачууддаа өргөн барьж байна.