Зохиолч: П. Батхуяг
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 148x210
Нүүрний тоо: 140
ISBN: 9789997875570
Эсээг хэрхэн бичих вэ? гэдэг асуултыг хүмүүс хамгийн их тавьдаг. Ер нь аливаа уран сайхны зүйлийг ямар нэгэн жороор бүтээнэ гэдэг бүтэшгүй зүйл. Харин эсээний тухайд бол жор биш юмаа гэхэд "тогтсон таалал" мэт тодорхой болсон хэд хэдэн зүйл байна. Эртний философийн матери анхдагч уу? оюун ухаан анхдагч уу? хэмээх одоо ч бүрэн тайлагдаагүй ухаан шиг ЭСЭЭ бичихэд санаа анхдагч уу? эсвэл зорилго анхдагч уу? гэдэг асуудал байна. Сүүлийн үед эсээг хэтэрхий "албан шаардлага" зорилгоор бичих явдал газар авснаар эхлээд зорилгоо тодорхойлоод дараа нь санаагаа бодож олдог гэх хандлага дэлгэрсэн бололтой.