Зохиолч: Б. Энхжаргал
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 120x180
Нүүрний тоо: 216
ISBN: 9789919955854
Хаа холоос намайг аз жаргалтай болгох гэж ирсэн тавдугаар сарын бороо минь. Тансаг үнэрт чинь гудамж талбай хэдийнээ дурлачихаад өнгө өнгийн будгаар будаж тордсон мэт илүү тод гялалзана. Таагүй ганц зүйл нь түүндээ хайртай хэмээгээд цав цагаан шохойгоор цардмал зам дээр тодоос тод зурайлган бичсэн сэтгэлийн үнэн үгс минь цагаан зам татуулан арилжээ.
Эзэн нь олж уншаагүй энэ бичвэр ингээд чимээгүй урсан одсон нь илүү дээр байсан биз. Эргээд бодоход ичгэвтэр санагдаад, элгээ тэврэн хэлэх үггүй зогсох байсан ч юм бил үү!
Бүү мэд, Тийм биз дээ… Заримдаа сэтгэл хөдлөлөө толинд л харуулсан нь илүү дээр байдаг.