Хэмнэлт:20,000
Зохиолч: Д. Батболд
Хавтас: Хатуу
Хэмжээ: 260x245
Нүүрний тоо: 351
ISBN: 9789996243714
Монгол орон дөрвөн улирлын онцлогтойгоор өөрийн гоо үзэмж, өнгө төрх нь үргэлжийн хувьсан өөрчлөгдөж байдаг. Улирал бүрийн өвөрмөц дүр төрхийг илтгэх чамин тансаг, тухайн агшны өнгөний хоршлыг байгалийн гэрэл, сүүдрүүдтэй сүлэлдүүлж буулгасан гэрэл зургууд нь дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ энэхүү ном онцлог юм. Тус лавлахад нийт 100 газрын тайлбар танилцуулга, 690 гаруй гэрэл зургийг багтаасан. Эдгээр газруудаас 10 нь их төрийн тахилгатай уул, 68 нь улсын тусгай хамгаалалтад авсан газар, 37 нь Монгол дахь шувуудад нэн чухал газрын бүртгэлд багтсан байна. Газрын байршил, орон зайн талбай, урт, өндрийн хэмжээс, олон улсын болон МУ-ын хамгаалсан хамгаалалтын статус, тахилгын статус, ач холбогдол, онцлох мэдээлэл, хамгийн сонирхолтой газрууд зэргийг сэдэв бүрийн эхэн ба төгсгөл хэсэгт хураангуй байдлаар болон тусгай тэмдэгтээр төлөөлүүлэн оруулсан. Монгол орны байгалийн сэдэвчилсэн лавлах тольд мөнх цаст уул 9, гол мөрөн 21, нуур 19, уул нурууд 26, элс, говь, тал, 15, галт уул, агуй, 10 зэрэг нийт 100 газрын тухай өгүүлэх болно. Эх дэлхий, цэнхэр гаргаа чин сэтгэлээсээ хайрладаг, монгол орны үзэсгэлэнт онгон тансаг байгалийг мэдрэхийг хүсэгч хүн бүхэнд зориулав.