Зохиолч: Дейв Пилки
Орчуулагч: Ц. Оюумаа
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 140x210
Нүүрний тоо: 240
ISBN: 9789997317995
Энэ ном нь Нохой-хүн цувралын нэгдүгээр ном юм.
Жорж болон Хэролд хоёр хулгай дээрэм, аливаа муу бүхнээс хамгаалагч нэгэн шинэ баатартай комик ном бүтээжээ. Грег бол цагдаагийн нохой, харин Найт бол офицер юм. Найт жаахан толгой муутай бол Грег нохой атлаа тун ухаантай байлаа. Даанч тэр нохой болохоор машин барьж чадахгүй, элдэв хэрэгт бие нь л гологдохоор. Гэтэл Пити гэх нэгэн муу санаатай муур тэр хоёрт их дургүй учир тэднийг чадах гээд нэгэн тэсрэх бөмбөг бэлдсэн байв. Харамсалтай нь тэд тэсрэх бөмбөгийг зогсоох гэж байгаад чадалгүй дэлбэрэлтэд өртөх нь тэр. Ингээд Найтын толгой хэсэг, Грегийн бие хэсэг хүнд гэмтжээ. Гэтэл эмч нэгэн санаа гаргаж биед нь нохойнх нь толгойг залгачихъя гэв. Тэд ч зөвшөөрч, маш хүнд мэс ажилбарын дараа нохой хүн бий боллоо. Тэр хотын хамгийн шилдэг цагдаа болж олон хэргийн араас хөөцөлдөх болно. Харин тэр нохойны төрөлх зан араншнаа хаяж чадах болов уу, яах бол?