Нохой-хүн: Суллагдсан нь

19,900₮
Хүргэлттэй

Зохиолч: Дейв Пилки

Орчуулагч: Ц. Оюумаа

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 140x210

Нүүрний тоо: 224

ISBN: 9789997318084


Нохой хүн сайн цагдаа хэвээр л байлаа. Гэхдээ тэрээр өөрийн төрөлх зан араншнаа хаяж чадахгүй л байв. Тэр яс долоож, бөмбөгөөр тоглох дуртай, зарим хүмүүсийн үгэнд яг л нохой шиг орж хэлээ унжуулан аахилж тоглох гэнэ. Нэгэн өдөр цагдаагийн газрын даргын төрсөн өдөр болж хүн болгон л түүнд бэлэг өгөв. Гэтэл нохой хүн түүнд загас бэлэглэхээр шийджээ. Тэрээр амьтны дэлгүүр ортол даанч түүнд мөнгө байсангүй. Харин дэлгүүрийн худалдагч муу санаатай загаснаасаа салахыг ихэд хүсэж байсан тул тэрхүү загасаа нохой хүнд үнэгүй өгөх нь тэр. Гэтэл санамсаргүй тохиолдлоор загасны толгой хэд дахин томорчхов. Ингээд хот аюулд орлоо...

Үнэхээр хөгжилтэй үйл явдлаар дүүрэн энэхүү хоёр дахь цувралд өөр сонирхолтой ямар адал явдал тохиолдох бол? Хамгийн шинэлэг нь энэ удаагийн дугаарын зарим хуудсыг хурдан эргүүлбэл хөдөлдөг зурагт ном болдгоороо тун онцлог шүү.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл