“Сонголт” бол мөнгө хэрхэн олох тухай ном биш, харин мөнгөтэйгөө хэрхэн харьцах тухай ном юм. Айдас, эргэлзээ, зугтаах хандлагыг ойлголт, хариуцлага, итгэл болгон хувиргах дотоод шилжилтийг энэ бүтээл уншигчдад мэдрүүлж чадна. Мөнгө бол дарамт биш, харин удирдаж сурах хэрэгсэл гэдгийг ухааруулна.
Санхүүгийн боловсролыг хамгийн энгийнээр, амьдралд ойрхон жишээгээр, туулсан үнэн, давж гарсан сэтгэлээр, эзэмшсэн ур чадвар, мэргэжлээрээ дамжуулан хүргэж байгаа бөгөөд санхүүгийн, бие махбодын, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтыг тулгын 3 чулуу мэт хамтад нь авч явах дадалд хөтлөх болно.