
6-13 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн гарын авлага. Зохиолч:Хэдвих Монтгомери Орчуулагч: Б.Ундрах Формат : Зөөлөн хавтастай Нүүрний тоо : 315 нүүр Бүтээлийн хэл : Монгол Жин : 371 гр Хэмжээс : 210 x 135 мм
6-13 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн гарын авлага. Сургуулийн бага нас хянаж удирдахад бэрх сэтгэл хөдлөл, хүчтэй мэдрэмжээр дүүрэн бөгөөд хүүхэд "Би хэн бэ?" гэх асуултын хариуг эрж хайдаг үе. Хүүхдийн зан чанар энэ л үед бүрэлдэн тогтож эхэлдэг бөгөөд эмзэглэх, сэтгэл зовох зүйлс мундахгүй таарна: Найзгүй үлдэх, бусдын өмнө эвгүй байдалд орохоос айна. Нийгмийн харилцааны туршлага нимгэн атал хэврэг нөхөрлөл, хүнд даалгавар, яршиг төвөгтэй нөхцөл байдал гэх мэт үзэж хараагүй зүйлстэй өдөр бүр нүүр тулна. Туршлагатай сэтгэл засалч, сэтгэл зүйч Хэдвих Монтгомери хүүхдээ аз жаргалтай, өөртөө итгэлтэй болгон өсгөхөд туслах арга замыг энэхүү номоороо зааж зөвлөжээ.