Зохиолч: Ф.А. Кудрявцев
Орчуулагч: А. Алимаа
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 140x210
Нүүрний тоо: 343
ISBN: 9789919522766
Буриад Mонголын түүх судлаач Феодор Кудрявцев Буриад Mонголын ард түмний түүх (История бурят-монгольского народа) гэсэн бүтээл туурвиснаа 1940 онд Ленинградад хэвлүүлсэн байна. Үүнийг дахиж хаана ч хэзээ ч хэвлэсэнгүй. Аз болоход 80 жилийн дараа Буриадын Үндэсний номын санд яагаад ч юм ганц хувь хадгалагдан үлджээ. Энэ ном хэвлэгдэж байх үеийн Буриад Mонгол нь өнөөгийн Буриадаас тэс өөр байлаа. Буриад Монголчууд өөрийн хэлтэй, уйгуржин монгол бичгээрээ уншиж бичдэг, монгол сургуульд хүүхдүүд нь явдаг, хөдөө тийшээ орос хэл мэддэггүй, өв соёл, зан заншлаа хадгалсан монгол үндэстэн байжээ.