Гашуун нүүдэл

20,000₮
Хүргэлттэй

Зохиолч: Д. Раднаабазар

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 148x210

Нүүрний тоо: 236

ISBN: 9789919034504


Зохиолч Д.Раднаабазар гуайн "Гашуун нүүдэл" зохиол нь нийт 9 өгүүллэг, 2 тууж болон тэмдэглэл, дурсамжаас бүрдэнэ.


Юм бүхэн учиртай өгүүллэгийн хэсгээс,

…Дагдан дотор сэтгэлээ гаслан, гаслан нохой гийнах мэт уйлж сууна. Хайртай эхнэр нь улаан нялзрай ганц охин төрүүлж өгөөд, хорвоог орхижээ. Тэднийх ойр хавьд айл хунар үгүй, хангайн сүрлэг уулсын дунд, битүү ой мод лүглийн, бяцхан горхи хоржигнон урсах "Зуслан хонх" хэмээх газар ганц гэр зусаж байв. Тэрээр час хийн уйлах охиноо тосон авч, хүүгий нь тасдан бөөцийлөх агшинд хань нь чалх муутай нүдээрээ нялзрай үрээ тогтуун гэгч нь нэг сайн хараад, юу ч хэлж чадалгүй, шивнэн шивнэн амандаа өршөөл, энэрэл гуйх шиг болоод амьсгал хураажээ…


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл