Их хувь заяа

24,900₮
Хүргэлттэй

Зохиолч: С. Удвал

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 145x205

Нүүрний тоо: 384

ISBN: 9789996235542


Энэхүү түүхэн роман нь он цагийн хувьд 1911 оны Манж Чин улсын дарлалаас тусгаар тогтнолоо зарлан БНМАУ байгуулагдахын өмнөх үеийн Монголын ард түмний ахуй амьдрал хийгээд төр засгийн бодлого, дотоод гадаадын зөрчилдөөнийг логиктойгоор утга агуулга, гол санаагаа гайхалтайгаар зохиолч маань бидэнд бичиж хүргэсэн роман юм.


Зохиолын гол баатар болох ядуу тайж Сандагдоржийн хүү Магсаржав 11 насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орж бичиг үсэг заалгаж 25 нас хүртлээ шавь суун цаашлаад төрийн хэрэгт оролцон Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, удаа дараалан дайн байлдаанд ялалт байгуулснаар Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар цол хүртээж цаашлаад 1924 онд Ардын засгийн газраас Ардын хэмээх эрхэм цолыг хүртээн бидний мэдсэнээр алдар гавьяат Ардын Хатанбаатар Магсаржав болжээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл