Зохиолч: Ж. Пүрэв
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 148x210
Нүүрний тоо: 272
ISBN: 9789997329653
Хувь заяаны эрхээр хайрт бүсгүйнхээ гэр бүлийг даган харийн орныг зорин эх нутгаасаа, элгэн саднаасаа холдон одсон залуу хүү амьдралын эргүүлэг нугачаанд сөхөрч бүдэрсээр, тэмцэн боссоор, эх орноосоо улам бүр холдон холдсоор...
Харийн оронд амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрөөсөн ч түүний сэтгэл зүрхэнд Монгол хэмээх нэгэн нэр үүрд мөнхийн хадагдаатай, эх орных нь, элгэн садных нь тухай бодол зүрх сэтгэлд нь мөнхөд уяастай… Насны наран жар хэдийн хэвийсэн хойно түүнд эх нутгийнхаа ариун хөрсөн дээр хөл тавьж, элэг нэгтнүүдтэйгээ учран золгох хувь тохионо. Чухам энэ л үед түүнийг амраг хайрт бүсгүйнх нь уянгалуулан эгшиглүүлдэг байсан тэрхүү “Хөгжмийн эгшиг” угтан золгох хувь ерөөлтэй байжээ…