Зохиолч: Б. Цэнддоо
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 120x190
Нүүрний тоо: 124
ISBN: 9789919511081
Монголд ардчилсан нийгэм тогтож, зах зээлийн харилцаанд шилжиж байх үеийг Тунгалаг Тамир романы үйл явдалд тулгуурлан элэглэл егөө хэлбэрээр бичсэн Б.Цэнддоогийн тууж дахин хэвлэгдлээ. Монголчууд цээжээр шахам мэддэг Тунгалаг Тамир романы үйл явдал дундаас өнөөдөр бид бүгдийн хэдийн танил болсон олон хүнийг та олж харж мэднэ. Гэхдээ зохиогч “Энэхүү хошигнол туужийн зохиомж нь бодит амьдралаас сэдэвлээгүй бөгөөд ямар нэгэн явдал, хэн нэгний нэр танил санагдвал «танд л санагдсан» хэрэг болно. Аль хачин юм санаанд орохыг тэр гэх вэ, тийм ээ.” хэмээн сануулсныг байн байн санаж уншаарай. Харин таны сэтгэлд тэр чигээрээ хадгалагдан үлдэх хошин саркастик хэлц, хэллэгтэй өгүүлбэртэй хуудас болгонд таарна гэдгийг батлан хэлэх байна.