Зохиолч: Б. Ойдов
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 145x205
Нүүрний тоо: 304
ISBN: 9789979855152
"Луу амталсан нулимс" бол 1900-гаад оноос эдүгээ хүртэлх монголчуудын түүхийг уугуул биш боловч суугуул хүний нүдээр харсан бодит хийгээд бодит бус төсөөллийн тухай роман юм.
Уйлсан хүний нулимсыг амталж үзээд баярласан, гомдсон, гунигласан, атаархсан гэх мэтээр нулимсны хамаг бүтцийг таньж мэдэрдэг ховорхон авьяастай Мин овогт Луу хэмээх хятад өвгөний Монголд өнгөрүүлсэн далан жилийн ээдрээт хачин амьдралыг энд тусгасан болно. 40 орчим жил талийгаачдын авсыг урлахдаа эртний Хятадын жам ёсны дагуу бүрлээч болгон дээр "Үхлийн данс" хөтөлж ирсэн энэ хүн "Мянган авсны баяр" гээгчийг хийж мянга дахь авсаа өөртөө зориулаад 90 насандаа таалал төгсөж буйгаар роман төгсөнө.