Морин уруул

30,000₮
Бүтээгдэхүүний код:9789996292576
Хүргэлттэй

Зохиолч: Ц. Буянзаяа

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 148x210

Нүүрний тоо: 348

ISBN: 9789996292576


“Морин уруул” роман нь Монголын нийгмийн амьдралын нэгэн зуун жилийн түүхэнд тохиолдсон онцлог содон үйл явдлыг зохиолын баатрын сэтгэлзүйгээр дамжуулан илэрхийлсэн хүүрнэл буюу ухамсрын урсгалын хэлбэрээр өгүүлэгдэн бичигдсэн зохиол юм. Тэгэхдээ тэр нь үйл явдалд оролцоотой байсан түүхэн хүний дурсамж, гэрчлэлээр бус эгэл хүний бодол, эргэцүүллээр дамжин өгүүлэгддэгээрээ анхаарал татдаг. Зохиолд алс хөдөө нутгийн багийн хүний эмч Дэгмид хэмээх өвгөжөөр эр оногдсон ажил албаа залгуулан явах зууртаа өөрийн амьдрал, залуу насны гэгээн хайр дурлал, нийгэм цаг үеийнхээ хувирал хөдөлгөөн, ойр дотныхоо хүмүүсийн тухай үргэлжид бодолд автах бөгөөд түүний тэр бодлуудаар нь хөврөн зохиолын үндсэн үйл явдал өрнөдөг. Тиймээс энэхүү романыг хүн бол бодлын амьтан байдаг тиймээс хүний амьдралын дийлэнх хугацаа бодлын ертөнцөд нь өнгөрдөг гэсэн санааг өгүүлсэн зохиол гэж хэлж болох юм. Мөн зохиолд хувь хүний амьдралын тухай дурсамж, нийгэм цаг үеийн эргэцүүлэлүүдтэй зэрэгцэн хорвоо ертөнцийн танигдашгүй, таашгүй сонин хачин зүйлүүд сүлэлдэн өгүүллэгддэг билээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл