Зохиолч: М. Дэлгэрцэцэг
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 125x205
Нүүрний тоо: 420
ISBN: 9789919039127
Сараюу бүсгүйн хайр, амьдралын түүх, уналт босолт, тэмцэл, хүсэл мөрөөдөл бүртэй хамтдаа аялж түүний хайрын түүх, гэр бүлийн харилцаан дахь зөрчил, үл ойлголцол, нийгмийн амьдралд болон хүн хоорондын харилцаанд гарч буй сөрөг үзэгдэл, бизнесийн орчин дахь эрсдэл зэрэг орчин цагийн эмзэг асуудлуудыг даван туулах үйл явцыг энэхүү номд өрнүүлдэг.
Орчин цагийн залуусын хайр дурлалын ээдрээг тайлж, тэдний нийгмийн оролцоо, амьдралын үүрэг хариуцлагын хуваарилалт, бизнес эрхлэлт, янаг амрагийн явдалд хандаж буй хандлага хийгээд дүрүүдийн хоорондын зөрчил, мөрөөдөл, хүсэл зоригийн илэрхийлэл, нөхөрлөл ба урвалт, секс, сэтгэл зүйн асуудал, шарх, хардалт, араар тавилт, сэтгэл гутрал, гэр бүлийн амьдралын мөн чанар, утга учрын тухай эргэцүүлэл гаргалгааны шийдэл дэвшүүлснээрээ онцлог бүтээл юм.