Кофе хөрөхөөс өмнө

18,900₮
Хүргэлттэй

Зохиолч: Кавагүчи Тошиказү

Орчуулагч: Ц. Энх-Амгалан

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 115x180

Нүүрний тоо: 232

ISBN: 9789919517816


Жижигхэн кафе, цөөн тооны дүр гэдэг яг л театрын жүжиг шиг. Зохиолч Кавагүчи Тошиказу нь жүжгийн зохиолч агаад хүүрнэлийн арга барилаараа тун чиг онцгой. Дүрүүдийн үйлдэл, нүүрний хувирал бүхнийг нүдэнд үзэгдэм нарийн дэлгэрэнгүй харуулахын сацуу кафед өрнөж буй үйл явдал, орж гарч буйг хүртэл хонхны жингэнээнээр мэдэгдэн үзэгдэл солигдох мэт илүү бодитой, илүү ойлгомжтой болгон өгчээ. Зохиол сэдвийн хувьд ямар нэгэн нийгэм улс төр, соёлын хүнд асуудлуудыг хөндсөнгүй, ердөө хүмүүний сэтгэл хөдлөл, хүн хоорондын харилцаа, итгэлцэл, холбогдолыг үзүүлэхийг чухалчилснаараа цэвэр драмын шинжтэй.

Харамсал, харууслын сэдэв уран зохиолд ч гэлтгүй намтар, туужид хүртэл бий. “Буцаж очоод өөр шийдвэр гаргах сан, алдаагаа засах сан, аль эсхүл дахин тэр мөчийг мэдрэх сэн” гэсэн өгүүлэмж цаг хугацааны дараалласан шугамд, түүгээр аялах боломжид л хамаатай буй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл