Парист өнгөрүүлсэн бал сар

16,000₮
Хүргэлттэй

Зохиолч: Жожо Мойес

Орчуулагч: О. Анударь

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 148x210

Нүүрний тоо: 128

ISBN: 9789919509668


Зохиолын нэрэнд дурдсанчлан энэхүү зохиолд залуу хосын Парист өнгөрүүлсэн бал сарын тухай өгүүлэх болно. Дэвид ажилдаа хэт анхаараад, өөрийг нь хоёрдугаарт тавьж буй мэт санагдахад Лив Холстон түүнд тунирхан, яаран гэрлэсэн шийдвэртээ ч эргэлзэнэ. Тэд бол үйл явдлын нэгдүгээр шугамд өгүүлэгдэх, өнөө цагийн хос юм. Харин хоёрдугаар шугамд дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Парист учирсан хосын харилцааг өгүүлнэ. Тосгоны охин, дэлгүүрийн худалдагч Софи, нэрд гарч буй зураач Эдуардтай гэрлэсэн ч мөн л нөхөртөө гомдож, тунин, ирээдүйд түүний хайрыг татсан хэвээр байх эсэхдээ эргэлзэж эхэлнэ. Хайр гэдэг ажил, амжилт, нэр алдраас ч хавьгүй үнэ цэнтэй, эрхэм нандин мөртөө мөн тийм эмзэг, турьгүй зүйл гэдгийг чухам хайрын романсаас л гарах нарийн, торгон мэдрэмжээр урлан бичжээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл