Зохиолч: Жорж Оруэлл
Орчуулагч: Д. Чулуундорж
Хавтас: Хатуу
Хэмжээ: 145x215
Нүүрний тоо: 331
ISBN: 9789997318633
Английн зохиолч Жорж Оруэллийн "Мянга есөн зуун наян дөрөв" дистопи зохиол нь анх 1949 онд хэвлэгдэн гарсан билээ. Энэхүү зохиолд тоталитар засаглалын аймшигт урхгийг зөгнөн бичсэн бөгөөд хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Мянга есөн зуун наян дөрөв романд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй тийм л нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв юм.