Зохиолч: Анни Эрно
Орчуулагч: Д. Болортуяа
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 115x180
Нүүрний тоо: 109
ISBN: 9789919281168
Францын зохиолч Анни Эрно Байр суурь (La Place, 1983) зохиолдоо боловсрол, гэрлэлт, хувь хүний үнэт зүйл, хэл яриа, зан араншин, нийгмийн давхарга зэрэг амьдралын өнгө будгийг хайр хагацал, гуниг зовлон, үл ойлголцол гэх сэтгэлийн нарийн нандин мэдрэмжтэй хослуулан аав охин хоёрын харилцааг энгийнээр хүүрнэжээ. Тодруулбал, 12 настайдаа сургуулиа орхиж үйлдвэрийн ажилчин, улмаар бизнес эрхлэгч болсон аав, хувийн сургуульд суралцдаг (буржуаз) байсан охин хоёрын хоорондын харилцаа хийгээд ялгааг дүрсэлсэн аж. Аав нь ном уншдаггүй, “соёл” гэдгийг зөвхөн “газар тариалан эрхлэх” гэх утгаар ойлгодог байсан авай.
Байр суурь хэмээх зохиолчийн дөрөв дэх номыг судлаачид “уран зохиолын нээлт” гэж цохон тэмдэглээд “цөөн хуудсанд эцгийнхээ амьдрал ахуй, түүнийг бүтээсэн нийгмийг бүхэлд нь дүрсэлжээ” хэмээн дүгнэсэн ажээ.