Зохиолч: Данте Алигьри
Орчуулагч: Д. Цахилгаан
Хавтас: Хатуу
Хэмжээ: 165x250
Нүүрний тоо: 500
ISBN: 9789919281793
Тэнгэрлэг туульс нь Италийн суут зохиолч Данте Алигьеригийн 14-р зуунд бичсэн, дэлхийн утга зохиолын түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг билээ. Зохиолын би баатар 35 настай Данте өөрөө бөгөөд тэрээр Ромын алдарт яруу найрагч Виргилий болон хайр дурлалын дагина Беатричегаар замчлуулан ТАМ, АРИУСЛЫН ОРОН, ДИВААЖИН гэсэн гурван орноор хүний амьдралын утга учир болоод нүглийн мөн чанарыг ойлгох аялалд гарна. Тус зохиол нь зөвхөн нэг хүний сүнслэг аялал төдийгүй хүн төрөлхтний ёс суртахуун, авралын тухай гүн ухааны сургаал билээ.
Данте өөрийн дүрээр дамжуулан дундад зууны үеийн шашин, ёс суртахуун, итгэл үнэмшлийн талаарх өөрийн бодлыг тусгаж, бурхны мэргэн ухаан, шударга ёс, хүний сонголт, нүгэл хилэнц, авралын тухай гүн гүнзгий асуултуудыг хөндсөн юм. Хэдийгээр дундад зууны шашин, улс төртэй нэвт холбогддог ч эл ном нь өнөөгийн уншигчдад ач холбогдолтой хэвээр байна.