
Австрийн хөгжим судлаач Франц Риттер нойргүй нэгэн шөнө өөрийн туулсан амьдрал, Ойрх Дорнодоор аялсан дурсамжаа эргэцүүлнэ. Түүний сэтгэлийг эзэмдсэн хоёр зүйл бол дорно дахины соёл болон түүний цорын ганц хайр Сэра нар юм.
2015 оны Prix Goncourt шагналт "Луужин" роман нь Дамаск, Алеппо, Тегран зэрэг эртний хотуудын түүхэн өв, Өрнөдийн сонгодог хөгжмийн гүн гүнзгий харилцан хамаарлыг нээн харуулсан, соёл хоорондын яриа цогцлоосон орчин үеийн Францын шидэт уран зохиолын оргил бүтээл билээ.