Зохиолч: Ө. Бүжинлхам
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 135x185
Нүүрний тоо: 142
ISBN: 9789919274399
Эмэгтэй хүн ээж болоход нийгмийн болох, бүтэхгүй бүхий л зүйлс нүдэнд нь харагдаж, санаа зовж, бурууг зөв болгохын төлөө хичээж, шүүмжлэгч нэгэн болдог. Учир нь би үр хүүхдүүдээ эрүүл, аз жаргалтай байлгахад үүрэг хүлээсэн ЭХ хүн.
"Хэзээ ч гэртээ хүүхдээ харж суухгүй" гэх бардамнал минь "Би ээж нь юм чинь хэн энэ хөөрхөн үрсийг надаас илүү хайрлаж өсгөх юм бэ" гэх бодлоор өөрчлөгдөж ээжийн үндсэн ажилд нэгэнтээ дасч, түүндээ дурласан ЭЭЖ...