Зохиолч: С. Пүрэв
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 148x210
Нүүрний тоо: 208
ISBN: 9789996238451
Санжийн Пүрэв гуайн 1990 онд бичсэн энэхүү романд Чойбалсангийн засгийн үед хилс хэргээр баригдан, амьдрал, амь насаараа хохирсон залуу хосын өр өвдөм гашуун түүхийн тухай өгүүлдэг билээ. Тэр цаг үед зуу зуун монголчууд ийм байдлаар амьдын хагацал үзэж, хүлээлт, горьдлогын өтгөн мананд сэтгэлээ сэмлээн өдөр хоногийг гашуун нулимстай өнгөрөөсөн биз ээ.
Өлзиймаа, Цогт хоёрын гэгээн, цагаахан хайр, гэнэхэн багын дурлал, сэтгэл догдлуулсан хүлээлт, сэмхэн унших захидал… Энэ бүгд аз жаргалтай сайхан амьдралын эхлэл байсан… Энэ бүгд аз жаргалтай амар тайван урт удаан амьдралын үндэс байж болох байсан…