Зохиолч: Ж. Пүрэв
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 148x210
Нүүрний тоо: 1024
ISBN: 9789997329622
Энэхүү түүхэн роман нь 1750–1757 оны хоорондох үйл явдлыг харуулах бөгөөд Монголын Зүүнгар Манжийн эрхшээлд орсноор Монгол улс тэр чигтээ Манжийн хараа хяналтад орж газар нутаг нь харийнханд талхлагдаж, мал сүрэг нь хуйгаараа туугдаж, ард түмэн нь ядууран хоосорч, ван ноёд нь утсан хүүхэлдэй лугаа адил болж байгаа тухай сэтгэл шимшрүүлж, зүрхэнд хилэн бадартал өгүүлжээ.
Хотгойдын эрэлхэг жанжин Чингүнжав Монгол улсаа Манжийн хааны савраас салган авч, эрх чөлөөтэй, тусгаар улсаа эргүүлэн сэргээн байгуулахыг амьдралынхаа гол зорилго болгон тэмцсэн боловч тос дотроосоо өтдөгийн нэгэн адил Манжийн хааны гар хөл болж эрх мэдэл, эд хөрөнгөнд шунасан Монголын зарим ноёдын явуургүй бодол, сохор тэнэглэлийн хар гайгаар бүтэх байсан үйл сарниж, бүрдэх байсан эрх чөлөө замхран үгүй болжээ…