Зохиолч: Китагава Ясүши
Орчуулагч: ТОМё БОДё
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 115x180
Нүүрний тоо: 260
ISBN: 9789919998653
Хэрэв тантай “аз авчирдаг” такси таарвал яах вэ? Хүргэж өгөх газарт тань аз тосоод хүлээж байгаа гэвэл итгэх үү? Нэг удаа итгээд үзэхэд алдах юу байх билээ.
Юу ч хийж, яаж ч хичээсэн аз зөвхөн намайг л тойрон зөрөөд байгаа мэт мэдрэмж бид бүгдэд нэг биш удаа төрж байсан нь лавтай. Тэрхэн үедээ “Би яагаад ийм азгүй юм бэ?” хэмээн шаналах тохиолдол ч бишгүй. Тэгвэл уг номд “Аз” гэдгийг дараа төлбөрт хэмээн тодорхойлж, “Азтай байх”-ыг гэнэтийн үйл явдал тохиосноор амьдрал эрс өөрчлөгдөх харалган зүйл бус харин өнөөг хүртэл юу хурааж ирсэн, түүнийхээ үр шимийг хүртэх мөч хэмээжээ. Үнэхээр аз гэдэг бидний хичээл зүтгэлийн үр дүнд ирдэг шагнал юм бол өдийг болтол хичээнгүйлэн амьдарч ирсэн хүн бүр сайн сайхан амьдрах учиртай биш гэж үү?