
Н.Гоголийн “Амьгүй албат” номын эхний боть 1842 онд хэвлэгдэн гарснаар тухайн үеийнхний дунд ширүүн мэтгэлцээн дэгдэж, нийгэм тэр чигээрээ уг найраглалыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид болон хуваагдсан билээ. Оросын яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, төрийн зүтгэлтэн П.Вяземский “Амьгүй албат”-ын талаар ярина гэдэг Орос орны тухай ханатал ярина гэсэн үг” хэмээн дүгнэсэн байдаг нь уг маргааны гол шалтгааныг тайлбарлаж, Оросын уран зохиолын түүхэн дэх уг номын онцгой байр суурийг тодорхойлжээ. Зохиолч : Н.Гоголь Худалдаанд гарсан огноо : 2017-01-01 Формат : Лидерин хавтастай Нүүрний тоо : 480 нүүр Бүтээлийн хэл : Монгол Жин : 680 гр Хэмжээс : 215 x 135 x 30 мм
“Амьгүй албат” нь Оросын сонгодог зохиолын алтан санд зүй ёсоор орсон агуу бүтээл гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн үгүй билээ. Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ.